Д.МЯГМАР

Нийслэл хэмээх их айлд шинэ он гараад ажил ундрах нь ээ. Учир нь ирэх онд нийслэлд 600 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуу­лалт, хөрөнгө оруу­лалтын ажил хийхээр бол­сон. Их аж­лын нэг болох амины сууц­тай Улаанбаа­тарын тухай тө­сөөлөл, яриа удах­гүй биелж эх­элнэ. Амины сууцтай Улаан­­баатар бо­лохын тулд 19 төрлийн ажил хийнэ гэж албаны­хан хэлж байв.

Дарга ангийнхан хана­наасаа усаа авч, халуун паартай орон сууцанд аж төрдөг. Иргэн болохоор гэрээ бү­лээцүүлэх гэж нүүрс, мод түлээнд  мөнгөө барж за­римдаа гал алдана. Угаар, үнстэй агаараар амьс­галж, худагт дугаар­лаж ус зөөж, түлээ хагалж аж төрөх ёстой гэж үү. Гэр хорооллын амьдралын энэ мэт ялгааг арилгахаар хо­тын удирд­лагууд ирэх онд Улаан­баатарыг хөг­жүүлэх төлөвлөгөөгөө 100 хувь шинэчилжээ.

Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх их ажил иргэн таныг хү­лээж байна. Энэ ажлыг ирэх оны I, II улиралд хий­хээр төлөвлөжээ. Улаан­­­­баатар хотын хөгж­лийг тушсан гэр хорооллыг дэд бүтэцтэй тохилог ами­ны орон сууцны хороо­лол болгон өнгө, төрхийг нь өөрч­лөхийн тулд эхлээд хэсэгчилсэн ерөнхий тө­лөвлөгөө хийх ёстой. Үү­нийг дүүрэг, хороо тус бү­рээр бүсчлэн боловс­руулах тул иргэн та хашаа, хо­роон­доо эзэн байж орч­ноо хэр­хэн өөрчилж бүгдэд хэрэгтэй, нийтэд тустай болгон зохион байгуулахад үүрэг гүйцэтгэнэ. Гэр хо­рооллыг инже­не­рийн шу­гам сүлжээнд холбох тө­лөв­лөлтийг дүү­рэг бүрт иргэдийн санаач­лага, орол­­­цоотойгоор хийж заг­вар төсөл боловс­руулан хэрэгжүүлэх тул ийн да­хин сануулахад хүр­лээ. Дахин төлөвлөлт хийснээр гэр хороололд зо­хих хэм­жээ­ний газар сул болно. Үүнийг мэдээж тухайн оршин суугч­дад хэрэгтэй нийг­мийн үйл­чил­гээнд зориу­лах учир­тай. Тод­руул­бал, бага сур­гууль, өрхийн эмнэлэг, цагдаа, хороо­ныхныг байр­­тай бол­гож, түргэн, тусламж, онцгой байдлын аврагч нар орох машины зам та­ви­на. Шаард­лагатай гэж үзвэл дэд бүтцэд зо­риулж айлууд хашаагаа татах, газраа чөлөөлж нө­хөн ол­го­вор авах ч хэрэг гарна. Жи­шээлбэл, Чин­гэл­тэй дүүр­гийн наймду­гаар хо­роонд 150 хүүхдийн цэ­цэр­лэг барих газар шаард­лага­тай болжээ. Тэр сон­го­сон хэсэгт 14 өрх айлын 5085 ам метр газар хам­рагд­жээ. Иргэд газраа өм­чилж ав­сан байж. Үл хөд­лөх хө­рөн­гө болох 13 бай­шин тэнд бий. Тэд­ний газ­рын үнийн санал 100-110 сая төгрөг гэв. Зах зээлийн хан­шаар үүнийг тооцоход тухайн газрын дундаж үнэлгээ 80 сая төгрөгт багтсан гэнэ. Ин­­гээд тоо­цохоор нийт 1.4 тэрбум төг­­рө­гийн нөхөн олговрыг ир­­гэ­дэд өгч байж дээрх газ­­рыг чөлөөлөх тооцоо, су­­дал­­­гааг мэргэ­жилтнүүд хий­­­­жээ. Ийм судалгааг олон газар хий­сэн байна лээ.

Чингэлтэй дүүргийн нутагт сургууль, цэцэрлэг бариг­дахаар төлөвлөсөн байр­шилд  орсон 94 иргэн энэ ажлыг дэмжиж бай­гаа. Гэвч газ­раа нөхөх олговортой чө­лөөлөхийг зөвшөөрсөн 13, татгалзсан 81, Сүх­баатар дүүрэгт 80 иргэний 56 нь зөвшөөрч 24 нь тат­галзсан байх жи­шээ­тэй.  

Гэр хорооллын нэг хэс­­­­гийг орон сууцны хо­роолол болгохын тулд эх­лээд 7, 14 дүгээр хороолол, “МҮОНРТ-ын орчим”, “Гандантэгчилэн хийд”, “Дэнжийн 1000” хо­роол­лын барилгажилтыг эр­чимжүүлэх юм байна. Эх­лээд шаардлагатай ин­женерийн шугам сүлжээ, авто зам болон сургууль, цэцэрлэг зэргийг барих аж. Нийг­мийн чанартай үйл­чил­гээний барилга бай­­гууламжийг барихын тулд тухайн гэр хорооллын газ­рыг чөлөөлөх ёстой. Үүний дараа гэр хо­роол­лын хэсэг газарт орон сууц­ны хороо­лол босох, иргэд газраа орон сууцаар солих ажлын эхлэл та­вигдах юм байна. Энэ бол хотын зүгээс гэр хороол­лыг хөг­жүүлэхээр хийж байгаа ажлын нэг хэсэг энэ мэтээр амины сууцтай Улаанбаатар амлалт биш хэрэгжилт болох юм.