УИХ-ын 2014 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” баримт бичгийн 3.4.2-д “боловсруулах салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох” гэж, УИХ-ын 2015 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого” баримт бичгийн 4.1.1-д “аж үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх” гэж, Засгийн газрын 2009 оны 229 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр”-ийн 9.1-д “үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн болон бизнесийн таатай орчин бүрдүүлэх” гэж, Засгийн газрын 2019 оны 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Хүнд үйлдвэрийн хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.1.1-д “хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын үйл ажиллагааг уялдуулах, хүнд аж үйлдвэрлэл-худалдаа-хөрөнгө оруулалтын цогц бодлогыг дэмжихэд чиглэсэн Хүнд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах” гэж тус тус заасан.
Эдгээр бодлогын баримт бичгүүдэд заасан ажлуудыг хэрэгжүүлэххүрээнд Хүнд үйлдвэрийг дэмжихтухай хуулийнтөслийнүзэл баримтлал, хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах ажлын даалгаврыг боловсруулан батлагдсан ажлын даалгаврын хүрээнд ажлын хэсэг гүйцэтгэлээ хангаж байна.
Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам