Ц.МЯГМАРБАЯР
Чөлөөт бүсийн тухай хуульд нэр томъёоны өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн боловч уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхгүй хүлээгдэж байна. Ингэснээр “Замын үүд” чөлөөт бүс болон бусад бүсүүдэд хөрөнгө оруулалт хийсэн, дэмжиж ажилласан аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг царцааж, бүтээн байгуулалтын ажлыг удаашруулж байгаа тухай өчигдөр болсон “Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” сэдэвт хөрөнгө оруулагчдын форумын үеэр зохион байгуулагчид онцолж байна. Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах хэлэлцээрт хоёр талын Засгийн газрын гишүүд өнгөрсөн оны зургадугаар сард гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэвч энэ ажил хуулийн нэр томъёо төдийхнөөс болж удааширч байгааг ”Хөрөнгө оруулагчдын нэгдсэн зөвлөл”-ийн ерөнхийлөгч Ч.Амарбаатар шүүмжилж байна.
Түүнчлэн гурван улсын эдийн засгийн коридорын ач холбогдол, Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөд чөлөөт бүсийн эзлэх байр суурь, хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn