Б.НАМУУНТАМИР
Сайжруулсан түлшинд 20 орчим хүн угаартаж, одоогоор дөрвөн хүн нас бараад байгаа тухай албаныхан хэлж байгаа. Тэгвэл энэ асуудлаар НМХГ-ын Улсын ахлах байцаагч С.Даваасүрэн мэдээлэл өгөв. Тэрээр “2008, 2018, 2019 онуудад шахмал түлшийг лабораторийн шинжилгээнд хамруулж байсан. 2019 оны шинжилгээгээр бид 2014 оны стандартыг сайжруулан есдүгээр сард шинжилгээнд хамруулсан. Шинжилгээ хийх болгондоо шахмал түлшийг сайжруулан, дэгдэмхий хийг багасган, илчлэгийг нь өндөр болгосон. Эдгээр шинжилгээнүүдээр стандартын үзүүлэлт тогтмол сайн гарч байсан. Харин бат бэх чанар дээр ганц үзүүлэлт хангаагүй хариу гарч байсан. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын лаборатори, Геологийн төв лабораторид шинжлүүлж байгаа” гэсэн юм. Түлшний барьцалдуулагчийг эрдэнэшишээр хийсэн бөгөөд хилээр орж ирэхэд нь Гаалийн Ерөнхий газрын хяналтыг үндэслэн оруулж ирдэг байна. Тухайлбал сайжруулсан түлшинд угаартсан иргэд бүгд Тавантолгой түлш компанийн түлшийг хэрэглэж байжээ.
Эх сурвалж:www.polit.mn