Т.САЙХАН

Цагаан хад, Гашуунсухайт боомт, Тавантолгой уурхай орчимд 14 мянган жолооч нүүрс тээвэрлэж байна.  Тэд төрийн үйлчилгээ авахын тулд Улаанбаатарыг зорьдог нь хүндрэлтэй асуудлын нэг юм.  Тэгвэл Зам, тээвэр хөгжлийн сайд  Л.Энх-Амгалан газар дээр нь ажиллаж жолооч нарын зарим нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэж ажиллана гэдгээ хэлэв.  Тэрээр наймдугаар сард багтан АТҮТ-ийн салбарыг Цагаан хаданд байгуулах үүргийг албаны хүмүүст  өглөө.  Ингэснээр нүүрс тээвэрлэгч жолооч нар ангилал, зөвшөөрөл зэрэг төрийн үйлчилгээтэй холбоотой асуудлаа тэндээ шийдвэрлээд явах боломжтой болох юм.

Эх сурвалж:www.polit.mn