"Эрдэнэс-Тавантолгой” ХК Нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо гэсэн гурван стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Уг ажил 2017 оноос эхэлсэн бөгөөд үе шаттайгаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Чанарын менежментийн нэгдсэн тогтолцоо нэвтрүүлэх ажлын хүрээнд "Эрдэнэс-Тавантолгой” ХК Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо ТББ-аас зөвлөх үйлчилгээ авсан бөгөөд одоогоор чанарын стандартыг баталгаажуулах аудит хийгдэж байна. Уг баталгаажуулах аудитыг олон улсын Афнор группээс мэргэжлийн зөвлөхүүдтэй ажлын хэсэг гарган хийж байгаа юм.

Дээрх гурван тогтолцоог нэвтрүүлсний дараа хүний нөөцийн, мэдээлэл технологийн гэх мэт олон стандартуудыг мөн нэвтрүүлнэ. Ингэснээр "Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсад үнэлүүлэхэд нээлттэй болох юм. 

"Эрдэнэс-Тавантолгой" ХК нь үйлдвэрлэлийн чанарын тогтвортой байдлыг хангах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг байнга дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба байгаль орчны эрсдэлийг хянах, удирдах, тасралтгүй сайжруулалтын арга хэмжээ авахад чиглэсэн менежментийн нэгдсэн тогтолцоог бий болгон үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

Эх сурюалж: www.erdenestt.mn