Ж.ЦОГЗОЛМАА
Дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн хоорондын худалдааны дайн зэсийн хагийн хар өдрүүдийг авчраад байгаа талаар “Mining.com" мэдээлэв. Өнгөрсөн лхагва гаригийн үд гэхэд Нью-Йоркт долдугаар сард биетээр хүргэгдэх улаан металлын үнэ нэг тонн нь 5775 ам.доллар болж 2.62 ам.доллараах буурчээ. Энэ жил зэсийн үнэ өнгөрсөн оныхоос бараг 20 хувиар унаад байгаа билээ.
US Global Investors компанийн гүйцэтгэх захирал Франк Холмс энэхүү ашигт малтмалын зах зээл сүүлийн долоон жилийн хамгийн хүнд хэцүү замыг туулж байна гэжээ.
Тэгвэл дэлхийн худалдан авалтыг харуулдаг PMI индекс өнгөрсөн сард 49.8 болж унасан нь 2012 л оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт юм.
Хятадын энэхүү индекс өнгөрсөн сард 50 хүрч буурсан бөгөөд ажил эрхлэлтийг харуулдаг үзүүлэлтүүд сүүлийн арван жилийн хамгийн бага төвшинд хүрчээ. Энэ улс дэлхийн зэсийн хэрэглээний тэн хагасыг “залгидаг” бөгөөд дотоодын зах зээл нь үнийн графикийн өсөлт, бууралтыг зохицуулж байдаг билээ.
Дэлхийн банкнаас гаргасан сүүлийн тайланд дурдсанаар дэлхийн худалдааны үнийн дүн 2.6 хувиар буурч, санхүүгийн хямралаас хойшхи хамгийн хүндхэн цаг үеийг бий болгож байна хэмээжээ.
Эх сурвалж: www.polit.mn