Б.ОНОН

 

Өнгөрсөн долоо хоногт олныг цочроосон нэгэн үйл явдал болов. “НИК” ХХК шатахууны үнийг нэмэх тухайгаа зарлаж нийтээр нь “шок”-д оруул­сан хэрэг.

Энэ мэдэгдлийг үр­гэлж­лүүлэн нефть им­порт­логч компаниуд тү­гээлтээ зогсоон, муусайн жолооч нарыг ШТС-ууд дээрээ оочерлуулж, хоёр өдөр нэг шөнийн турш сандаргав.

Улаанбаатарт мэдэг­дэл төдий байсан шата­хууны үнийн өсөлт Өвөр­хангайн Хархорин, Дор­ноговийн Сайншандад тэр чигтээ хэрэгжээд яв­чихаж.

“НИК”-ийн мэдэгд­лийн маргааш Уул уур­хайн сайд Д.Ганхуяг нефть импортлогчидтой яаран уулзаж, шатахууны хязгаарлалтыг намжаа­хаар тэдэнд найр та­виадхав. Монголбанкаар дамжуулан нефть импор­толдог 12 компанид 120 сая ам.долларын зээл ол­гох шийдвэр гаргалаа. Энэ зээлийн хүү нь дөрвөн хувиас доош байх ажээ.

Харин бямба гаригт болсон Засгийн газрын хуралдаанаас “Шата­хуу­ны үнийг нэмнэ” гэж нийг­мийг цочролд оруул­сан нефть им­портлогчдод ха­риуцлага тооцохыг ШӨХТГ-ын дарга О.Магнай, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгалаа.

Хоёрхон хоногийн до­тор Засгийн газар неф­тийн компаниудтай хол­боотой тэс өөр хоёр шийд­вэр гаргав. Нэг нь дэмжиж зээл олгох, нөгөө нь ха­риуцлага тооцож торгох, эсвэл эрүүгийн хуулийн дагуу шийтгэх.

Манай улс одоогоор нефть боловсруулж “су­раагүй” байгаа. Тиймээс шатахууны хэрэглээний­хээ 98 хувийг Оросоос монополь хэдхэн ком­па­ниар дамжуулан оруулж ирдэг. Энэ хэд нь тээврийн зардал, ашиг энэ тэрээ нэмээд бидэнд худалдана. Товчхондоо, шатахууныг дамлаж зардаг гэсэн үг. Ийм байдлаар олон жил явж байна. Яг үнэндээ сүүлийн хэдэн жилд нефть импортлогчид шиг ашиг­тай ажиллаж, захирлууд нь цулайтлаа баяжсан бизнесм Монголд одоо­гоор тодроогүй байна.

Гэсэн ч цаг үргэлж гоморхон, юм л бол хаалт, шантааж хийж монополь гэдгээ мэдрүүлэх ажээ. Хэдхэн хоногийн өмнө дөө, нефтийн ганцхан ком­­­пани “МИАТ”-д тен­дер­гүйгээр шатахуун ний­лүү­лэхдээ зах зээлийн үнээс литр тутмыг нь 200 төг­рөгөөр илүү худал­даалж байсан нь илэрч байна. Мөн то­моо­хон уур­хайд ийм байдлаар шахдаг биз­нес газар аваад байгаа аж.

Энэ мэтээр хагартлаа баяжиж байгаа нефтийн компаниудын эхний ша­халтаар шинэчлэлийн Засгийн газар буугаад өг­чихөв. Өнөөдөр дөрвөөс доош хувийн хүүтэй зээл гэдэг хүү төлөхгүйтэй л адил. Орон сууцны зээ­лийн хөнгөлөлтийг зургаан хувиар тогтоохдоо “Та нар хорвоод байхгүй хямдхан зээлийн хүү төлөх болж байгаа шүү” гэчихнэ. Жи­рийн иргэдэд ийм л зэр­гийн хөнгөлөлт өгнө. Түү­нийг нь авах гэж иргэд хоо­рондоо тэмцэлдэнэ. Харин нефтийн компа­ниудад жинхэнэ утгаар нь хүүгүй шахам зээл өгч толгойг нь илж байна.

Бямба гаригийн Зас­гийн газрын хуралдаанаар хариуцлага тооцох үүргийг О.Магнай, Х.Тэмүүжин нарт өгч байна. Тэд мэ­дээж судална, зарим ший­дийг гаргана. Харин хүү­гүй шахам өгсөн 120 сая ам.доллараасаа да­вуулж шийтгэж чадах уу? Ха­риулт нь тодорхой. Мэ­дээж, үгүй.

Ийн шинэчлэлийн Зас­гийн газар хаанаас нь ч харсан нефть импорт­логчдын толгойг илж, моно­полийг дэвэргэсээр байх ажээ. Ингэж “хайр­лаад” байгаагийн цаана ямар нэг шалтгаан байна?!

Хэрэв тийм биш бол 120 сая ам.долларын зээ­лээ эргүүлэн татаад, энэ компаниудаас иргэний­хээ, бас компанийн үүргээ биелүүлэн үнээ хэвэнд нь байлгахыг  шаардвал зо­хино. Ингэж гэмээнэ төр, компани, иргэн байр байрандаа амар тайван “амьдрах” бус уу.

Сонгодог утгаараа, энэ нь Засгийн газар нефть импортлогчдыг “Үнээ нэ­мэлгүй тогтоож байна уу” хэмээн 120 сая ам.дол­ларын хүүгүй шахам зээл олгон авлигадсан болж харагдаж байна.