Б.ТУУЛ

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн парк энэ сарын 3-5-нд албан ёсоор улирлын нээлтээ хийж байна. Нээлтийн үеэр багачуудад зориулсан хүүхэлдэйн жүжиг, биет жүжиг, циркийн үзүүлбэр зэрэг тайзны хөтөлбөр бэлтгэсэн байна. Улирлын нээлтийг тохиолдуулан бүх тоглоом 50 хувь хямдрах юм. Харин дөрвөн төрлийн багцын үнэ хэвээрээ байна.

Үндэсний соёл  амралтын хүрээлэнгийн “Найдвартай ажиллагааны алба”-ны инженер, техникийн ажилтнууд тоглоомын аюулгүй байдлыг сайтар хангаж, техникийн засвар үйлчилгээг хийжээ. Харин “Сансрын хөлөг” тоглоомыг хүүхэд гэмтээсэн гэх шалтгаанаар акталжээ. Энэ жил 22 тоглоомоос галзуу хулгана болон усан завийг цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан одоогоор ажиллуулахгүй аж. Хүүхдийн парк руу ороход мөнгө төлөхгүй бөгөөд өдөр бүр 11:00-22:00 цагийн хооронд ажиллах юм

Эх сурвалж: www.polit.mn