Э.БЭРЦЭЦЭГ

“Барилга экспо-2019” олон улсын үзэсгэлэн, яармаг өнөөдөр нээгдэж, “Мишээл экспо” төвд үйл ажиллагаагаа сурталчилж байна.  Үзэсгэлэнд нийслэл, аймаг, орон нутагт хэрэгжүүлж буй 80 орон сууцны шинэ төсөл, хөтөлбөрөө танилцуулж байна. Мөн иргэдийн сонирхож буй нэг мэдээлэл нь ипотекийн зээлийг хувийн орон сууцанд олгох болсонтой холбогдуулж амины орон сууц барьж төлөвлөж буй байгууллага, ААН зэрэг нийт 120 компани оролцож мэдээлэл өгч байна. Үзэсгэлэнгийн үеэр БХБЯ, Төрийн орон сууцны корпораци, “Тэнхлэг зууч” компани хамтран хийсэн Монгол Улсын 2018-2020 он хүртэлх ойрын гурван жилийн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн хэрэгцээг тодорхойлсон судалгааг танилцуулах аж.

Эх сурвалж: www.polit.mn