Ц.БАЯР
Засгийн газраас 2019 онд орон нутгийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах ,төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор зарим зохицуулалтыг хийсэн байна. Тухайлбал, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.7 дахь заалтад “ашигт малтмал хайгуулийн болон тусгай зөвшөөрлийн төлбөр”-ийн орлогыг Улсын төсвийн татварын орлогод тусгадаг байсан. Тэгвэл энэ эх үүсвэрийн 50 хувийг “Төсвийн тухай хуулийн” 60 дугаар зүйлийн 60.2.7-д заасны дагуу аймаг, нийслэл орон нутгийн хөгжлийн санд хуваарилах хуультай бөгөөд 2020 оноос эхлэн мөрдөх зохицуулалттай. Иймээс хуулийн хэрэгжилтийг нэг жилээр наашлуулж төлбөрийн орлогын 50 хувийг 2019 онд үлдсэн 50 хувийг 2020 онд буюу нийтдээ 100 хувь тухайн орон нутгийн Хөгжлийн санд төвлөрүүлэх болов.
Эх сурвалж: www.polit.mn