Ч.ГАНТУЛГА
Хэрэв та амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлж, үзвэр үзэхээр зэхэж байгаа бол өнөөдөр нээлтээ хийх “Хийморь” уран сайхны киног санал болгоё. УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг тус бүтээлээ Төрийн соёрхолт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэжээ. “Хийморь” кинонд монгол эр хүний жудаг гэж юу болох, морио дээдлэх монгол ухааны тухай өгүүлэх ажээ. Киног “Three flames”, “Nomadia”, “Belgute” продакшн хамтран бүтээжээ. Гол дүрд бяцхан жүжигчин Ч.Ариунболд, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар тоглож, киноны хөгжмийг Б.Одбаяр зохиож, Улсын Филармонийн симфони оркестр, “Морин хуур”-ын чуулгын хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон аж.
Эх сурвалж: www.polit.mn