С.САРУУЛ

НӨАТ-ын буцаан олголтын мөнгөнөөс 10 хувийн татвар авах  талаар мэдээлэл гараад байгаа юм. Тэгвэл НӨАТ-ын буцаалтаас шимтгэл авахаар Татварын ерөнхий газар хэд хэдэн банкуутай гэрээ хийсэн байжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “НӨАТ-ын буцаан олголтын мөнгөнөөс ямар нэгэн татвар авахгүй гэдгийг мэдэгдэж байна. Зарим банктай хууль зөрчиж гэрээ байгуулсан байсныг мэдээд хууль бус гэрээнүүдээ хүчингүй болгохыг түр орлон гүйцэтгэгч дарга Занданбат-д үүрэг болгосон” гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn