Б.УРАН

Шатахууны үнэ нэ­мэг­дэх нь гэсэн сургаар зарим шатахуун түгээх станцын ачаалал хоёр хоногт эрс нэмэгдэв. Им­портлогч компаниуд үнээ нэмэх эсэх нь өнөөд­рөөс шийдэгдэх биз. Ша­тахуу­ны үнийг 200-300 төгрө­гөөр нэмнэ гэдгээ зарим компа­ни өнгөрсөн долоо хоно­гийн сүүлчээр мэдэгдсэн. Энэ нь дараах шалтгаан­тай. Нэг хэсэг тогтвортой байсан үнийг нэмэхээс аргагүйд хүрсэн шалтгаан байгаа гэнэ. До­тоодын хомсдо­лоос болж ОХУ газ­рын тосны бүтээг­дэхүү­ний­хээ экс­пор­тын татва­раа нэм­сэн. Түүнийг да­гаад өнгөр­сөн аравду­гаар сард “Рос­нефть”-ээс Мон­голд ний­лүүлсэн АИ-92 бензин тонн тутамдаа 44 ам.дол­ла­раар нэмэгдэж ирсэн. Ха­рин энэ сард дахин 49 ам.доллараар нэмэгдэж иржээ.

Мөн дизель түлш энэ сард 1206 ам.доллар болж 55 ам.доллараар өсчээ. Тэгэ­хээр шатахууны жи­жиглэнгийн ху­далдааны үнийг нэмэ­хээс өөр аргагүй гэж им­порт­логчид мэдэгдэж байна.

Шатахууны үнээс ха­маа­раад зах зээл нь бүхэлдээ донсолчихдог тул энэ долоо хоногт үнийн хөөрөг­дөл үүсэх вий гэсэн айдас байна.

Ганц улсаас нефть бү­тээгдэхүүн нь хараат бай­гаа энэ нөхцөлд Оросын та­лын үнэ хэрхэн өөрч­­лөг­дөхөөс хамаа­рахгүй­гээр дотооддоо жижиглэн­гийн худалдааг тогтвортой байл­гах боломжтой гэж Зас­гийн газар үзэж бай­гаа. Тиймдээ ч хэдхэн хоно­гийн өмнө шатахуун им­порт­лог­чидтой гэрээ хийс­нийг мартаж болох­гүй. Сануу­лахад, Уул уур­хайн яам, Монголбанк, шата­хуун импортлогч гэ­сэн гурван талын төлөөлөл шатахуу­ны үнийг тогтвор­той байл­гах гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэрээний гол агуулга нь аж ахуй нэг­жүү­дэд хөнгөлөлттэй зээл өгснөөр үнийг тогт­вор­той барих юм. Уг гэ­рээнд га­рын үсэг зурсан нь “Эм-Ойл”, “Шунх­лай”, “Маг­най трейд”. Цаашид “Пет­ровис”, “Ник” компани нэгдэнэ гэдгээ тухайн үед илэр­хийлж байсан юм. Гэвч “НИК” компани лав гараа өргөөд бууж өгсөн. Тус компанийн гүйцэтгэх за­хи­рал М.Халиунбат энэ долоо хоногт шатахууны үнээ 200-230 төгрөгөөр нэмнэ гэж мэдэгдсэн би­лээ. Түүний мэдэгдлийн дараахан Уул уурхайн сайд Д.Ган­хуяг хэдхэн хо­но­гийн өмнө Засгийн га­зар­тай хийсэн гэрээг нь ком­паниудад сануулаад авав. Тодруулбал, шата­хуу­ны жижиг­лэн­гийн ху­дал­даанд Монгол­банк 120 сая ам.дол­ларын дамжуу­лан зээл­дүү­лэх зээл олгох са­нал тавь­сан. Зээлийн хүү­гийн өсөлт болон валю­тын ханшийн зөрүүнээс хам­гаа­лахад зориулж Зас­гийн газар батлан даалт гаргаж, Мон­голбанкнаас гурван жи­лийн хугацаатай зээл олго­хоо мэдэгдсэн. Тэгэ­хээр энэ зээлд хамраг­даж, үнээ нэмэхгүй гэсэн гэ­рээнд зарим компанийн удирд­лагууд аль хэдийнэ га­рын үсгээ зурчихсан гэсэн үг.

Оросын экспортын тат­вар сар тутам тодорхой дүнгээр өссөөр ирсэн. Ша­тахууны үнэ нэмэгдэх нь зөвхөн сая л мэдэгдэж байгаа хэрэг биш юм. Тэ­гэ­хээр хэдэн сарын дараах үнээ урьдчилан төлөв­лө­чихсөн байдаг импорт­логч компаниуд үнийг тогтвор­той байлгах гэ­рээнд гарын үсэг зурсан нь байдлыг хурцатгахгүй гэсэн найд­ва­рыг төрүүлж байгаа юм. Салбарын сайд нь ч гэрээ­гээ зөрчихгүй гэдэгт итгэж байгаагаа цэнхэр дэлгэ­цээр дам­жуулан мэдээлс­нийг дээр дурдсан билээ.