Ц.БАЯР
"Мандал Даатгал” болон Голомт банк хамтран ес дэх жилдээ “Монгол Улсын эрсдлийн форум-2018 арга хэмжээг өнөөдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулав. Уг форум нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт тулгардаг эрсдэлүүдийг судлан шинжилж, илрүүлэх тэдгээрийг удирдах арга замуудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэн боловсруулж, эрсдэлээс сэргийлэх түүнийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулдаг өндөр ач холбогдолтойарга хэмжээ аж.
Энэудаагийн Эрсдэлийн форумаар “Эдийн засгийн өсөлтөд бизнесээ бэлдэх нь”, “ 2019 оны бизнест учирч болох топ гуравн эрсдэл сэдвийг хөндсөн юм. Форумд оролцогч хувийн хэвшлийнхэн 2019 оны бизнес төлөвлөгөөгөө гаргахдаа анхаарвал зохих макро эдийн засгийн дүр төрх, манай улсад тулгардаг түгээмэл эрсдэлүүд дээр мэргэжлийн шинжээчдийн хийсэн тооцоо, таамаглал, корпорацийн эрсдэлийн удирдлагын туршлагуудаас сонссон юм. Мөн орчин үеийн бизнесүүдийн хамгийн том эрсдэл болох хүний нөөцийн эрсдэл, байгууллагын мэдээллийн аюулгүй байдал ба цахим эрсдэл, үйл ажиллагааны эрсдэлийн талаар илтгэлүүдийг сонсч өөрийн бизнест тохиолдож буй эрсдэлийн кейс болон туршлагаасаа хуваалцсан юм.
Эх сурвалж: www.polit.mn