Б.УРАН

 Энэ оны эхний есөн сарын байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл өмнөх сарынхаас 2.9 хувь буюу 192.3 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 35.7 хувь буюу 1808.3 тэр­бум төгрөгөөр өсч 6867.3 тэрбум төгрөгт хүрлээ гэж Монгол­банкнаас мэдээл­лээ. Нийт зээлийн үлдэгд­лийн 93.8 хувийг хэвийн зээл, 1.7 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 4.5 хувийг чанаргүй зээл тус тус эзлэж байна. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.6 хувиар буур­чээ. Банкуудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх өнгөрсөн оны мөн үеэс 2.1 нэгж хувиар өсч жилийн 18.6 хувь бол­сон бол гадаад валютынх өнгөрсөн оны мөн үеэс 1.3 нэгж хувиар буурч жилийн 16.0 хувь болжээ.