С.САРУУЛ

Оюутолгойн гүний уурхайд өнгөрсөн долоо хоногт гал гарч 500 гаруй хүнийг уурхайгаас яаралтай гаргасан юм. ОБЕГ-т ирсэн мэдээллээр “Оюутолгой” ХХК-ийн гүний уурхайн нэгдүгээр босоо ам буюу 1483 метрийн гүнд дунд оврын LO-055 улсын дугаартай JCВ загварын дугуйт ачигч шатаж хүмүүсийг угаартахаас сэргийлж шуурхай арга хэмжээ авсан байна.

Тэгвэл галын шалтгааныг тогтоохоор Австралиас мэргэжлийн тусгай баг иржээ. Тус багтай Монгол Улсын холбогдох байгууллагууд ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn