С.САРУУЛ

Хөгжлийн банк 500 сая долларын бонд босгосон талаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр /2018.10.17/  Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдэгдлээ.  Тэрээр Өчигдөр шөнө Хөгжлийн банк гадаад санхүүгийн зах зээл дээрээс 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатай жилийн 7.25 хувийн хүүтэйгээр амжилттай босголоо. Энэ бол ямар нэгэн Засгийн газрын баталгаагүйгээр Хөгжлийн банкны өөрсдийн амжилт гэж харж байгаа. Үүний үр дүнд Монгол Улсын гадаад валютын улсын нөөцөд учрах байсан дарамтуудыг тодорхой хэмжээгээр бууруулж өгч байна. 2019 он гараад 380 орчим ам.долларын өр төлөх хугацаа, график нь гарсан байгаа. Мөн төгрөгийн ханшийг тогтворжуулах алхам боллоо" гэлээ.

Эх сурвалж: www.polit.m