Д.ЭНХЭЭ
Камчаткад орших Кроноцкийн дархан цаазат газраас “одонгийн хуурамч тууз” хэмээх сонин нэртэй нэн ховор төрөл зүйлийн эрвээхэйг олж тогтоожээ. Уг шавжийг ажигласан бүхий л түүхэн хугацаанд дөрөв дэх удаа, уг дархан цаазат газарт анх удаа бүртгэгдсэн тохиолдол ажээ.
Энэхүү шөнийн удган эрвээхэйг “Илуин” хэмээх голын харуул есдүгээр сард олж илрүүлжээ.
-Камчаткад Мильковын районы нутаг дэвсгэрт намрын улиралд ховор эрвээхэйн нислэг идэвхждэг болохыг олж мэдсэн бөгөөд хээрийн судалгааны ажлын хүрээнд өдрийн гэрэл асааж орхисон юм. Долоо хоног орчим харуулдсаны эцэст “одонгийн тууз”-ыг олж илрүүлсэн хэмээн дархан цаазат газрын эрдэм шинжилгээний ажилтан Илья Кудряшов “Российская газета”-д ярьсан байна.
“Одонгийн хуурамч тууз” нэртэй энэ ховор эрвээхэй байдаг бүс нутгийн тоонд Монгол Улс багтдаг.
Саяхан болтол хойгийн нутаг дэвсгэрт уг эрвээхэй байгаагүй боловч Камчаткийн хязгаарын Улаан номонд түүнийг оруулж бүртгэжээ.
Маш хосгүй нандин өнгө зүстэй уг эрвээхэйн тоо ширхэг цөөрсөн учир энэ төрөл зүйлийг мөхөж байгаа ангилалд хамааруулдаг юм байна. Мильковын район ОХУ-ын Европын хэсгийн цаг ууртай ойролцоо байдгаараа хайрсан далавчит нисдэг шавжинд тохирдог хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.
“Одонгийн хуурамч тууз” хэмээх энэ төрөл зүйлийн эрвээхэй ОХУ-ын Приморийн хязгаар, Баруун Сибирь, Урал, ОХУ-ын Европын хэсгийн баруун хойд бүс нутаг, мөн Солонгос, Хятадын хойд нутаг, Монгол, Балти орчмын орнууд болон Европын баруун хойд хэсэгт байдаг ажээ.
Энэ төрөл зүйлийг анх 1856 онд олж тогтоосон. Эрвээхэйн өнгө гадна талдаа одонгийн улаан туузтай тун адилхан боловч далавчны дээд хэсгээр эсрэг тэсрэг өнгөтэй болохоор “буруу”, эсвэл “хуурамч” хэмээх үгийг хэрэглэж нэрлэх болжээ.
Эх сурвалж: www.polit.mn