Б.ТУУЛ
“Бид Чингисийн үр сад, Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” нэртэй хөтөлбөрийн хаалтыг "Монгол бахархал-3000" тоглолтоор чимж, Монголд анх удаа хамгийн олон морин хуурч хүүхдүүд Завхан аймагт чууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс буюу Завхан аймгийн 29 сургуулийн 1000 гаруй хуурч, Орхон, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Говь-алтай, Ховд, Хөвсгөл, Нийслэлийн долоон дүүргийн морин хуурчид ирж оролцсон байна. "Очирваанийн эгшиглэн" морин хуурын чуулгаас эхтэй 999, 2222 өсвөрийн морин хуурчдыг төрүүлж чадсан завханчууд энэ удаа 3030 морин хуурчдын тоглолтыг ийнхүү амжилттай зохион байгуулж чадсан нь соёл урлагийн түүхэн дэх нэгэн том ололт амжилт байв. зохион байгуулж чадлаа. Энэ бол үндэсний бахархал, төрийн хан хуураа өвлүүлэн дэлгэрүүлэх гэгээн үйл хэргийг улс даяар түгээн дэлгэрүүлэх эхлэл болсоны үр шим юм хэмээн зохион байгуулагчид мэдээлэв. Ийнхүү Завхан аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд цугласан 3030 морин хуурчид Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн “Дуут нуур”, хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын “Үүлэн бор”, Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г эгшиглүүлсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn