Б.ТӨГС

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын уулчдын үндэсний холбоо хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд өндөр уулын бүсэд авирах аюулгүй ажиллагаа, аврах ажиллагааны сургалтыг энэ сарын 20-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан байна. Сургалтыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг, Алтай Таван Богд ууланд “JCI хайкинг” клубтэй хамтран зохион байгуулсан бөгөөд ОХУ-ын Уулын холбооны салбар болон Буриадын уулын холбооноос гурван сургагч багш уригдан оролцсон байна.

Онцгой байдлын ерөнхий газар болон баруун бүсийн аймгуудын онцгой байдлын газрууд, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн удирдлагууд, аврагчид, Зэвсэгт хүчний 341 дүгээр анги болон Уулын тусгай баталион 331 дүгээр ангийн байлдагч нарт тус сургалтыг зориулж хийжээ. Мөн Монголын Уулчдын үндэсний холбооны гишүүн клубууд оролцсон байна. Монголын Уулчдын үндэсний холбоо Буриадын уулын холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

8-29-8

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин