Д.ОЮУНЧИМЭГ
“Зууны мэдээ” сонин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодын үйлдвэрлэл болон барилгын бүтээн байгуулалт ямар шат дамжлагаар бүтэж эцсийн хэрэглэгчдэд хүрч буйг уншигч танд хүргэхээр “Market watch” булан хөтөлж байгаа билээ. Энэ удаа “Өгөөж хишиг” компанийн “United center” буюу “United apartment-2” төслөөс танилцуулахаар бэлтгэлээ.
ОРЦНЫ ХЭСЭГ БУЮУ УУЛЗАЛТЫН ТАНХИМ
[caption id="attachment_40556" align="alignnone" width="645"] Энэхүү орон сууцны үүдээр ороод л та тав тухыг мэдрэх болно. Шилдэг интерьер дизайн бүхий сонирхолтой шийдлүүд, уужим цэлгэр орчин таны сэтгэлд лавтайяа нийцнэ.[/caption]“United apartment-2” төсөл нь 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга бөгөөд орчин цагийн барилга төлөвлөлтийн дэвшилтэт шинжийг агуулан төлөвлөж, барьжээ.
Ингэхдээ барилгын орцны хэсгийг олон улсын барилгын хүлээлгийн танхимын жишгээр зохион байгуулж, үүдний хэсэгтээ 24 цагийн туршид ресепшн, хамгаалалт байрлаж, дотоод холбоогоор хангагдсан байна.Уг барилгын оршин суугчид нь зочидтойгоо хүлээлгийн танхимд уулзаж, ярилцах боломжтой. Түүнчлэн уулзалт хийх “VIP” өрөө, фитнесийн танхим, кофе шоп, хүнсний дэлгүүр, угаалга цэвэрлэгээ, тамхины өрөө, худалдааны showroom буюу үзэсгэлэн зохион байгуулах танхимтай байхаар тохижуулжээ. Энэ төслийн хүрээнд барьж буй орон сууц нь оршин суугчийн тав тухтай байдал болон аюулгүй ажиллагааг хангасан, европын сайн чанарын материалыг ашиглажээ. Нөгөөтэйгүүр энэ орон сууны 1-4 давхар хүртэлх байрнуудын таазны өндөр нь 3.3-4.2 ам метр буюу нилээн өндөр байгаа юм байна. Ингэснээр цэлгэр саруулхан харагдах орчныг бүрдүүлсэн байна.
[caption id="attachment_40561" align="alignnone" width="645"] Нар туссан гэрэлтэй өрөөнүүд, шилэн хана, өрөөний сонирхолтой шийдлүүд танай гэр бүлийн гишүүн бүрт таалагдана.[/caption]
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Тус төсөл нь үйлчилгээтэй, 3-4 өрөөтэй 55 айлын сууцтай, зохион байгуулалтын хувьд ашиглалтын үед төрөл бүрийн ахуйн үйлчилгээ авах бүрэн боломжтойгоор төлөвлөгдөж зохион байгуулагдсан болохыг “Өгөөж хишиг” компанийн ерөнхий менежер П.Амарболд ярилаа. Тэрээр “Бидний барьж буй энэ төсөл үйлчилгээ болон орон сууц нь дээд зэргийн орон сууцны төлөвлөлтийн шаардлагыг хангасан” гэв. Хэдийгээр нэг давхарт таван айл байх боловч дөрвөн лифттэй байхаар зохицуулагдсан. Үүгээрээ оршин суугчдын тав тухтай байдлыг хангахыг эрмэлзжээ. Тус барилгад ашиглаж буй лифт нь Америкийн “Sword” брэндийнх. Энэ нь цахилгаан тасарсан үед аюулгүй ажиллагаагаа хангах бүрэн боломжтой, өөрөөр хэлбэл тог тасарсан үед аль ойр байх давхартаа зорчигчийг буулгахаар программчлагдсан, мөн картын системээр ажиллана.
“United apartment-2” төслийн байрнууд талбайн хэмжээнээс үл хамааран дотроо хоёр “00”-ын өрөөтэй байхаас гадна хувцасны өрөөтэй байна. Цонхууд нь цэлгэр, саруулхан байв. Барилгын барьж эхлэхээс өмнө захиалгаа өгсөн оршин суугч ханын обой, цонх болон шалны өнгийг өөрөө сонгосон, лоунж хэсэгтэй байхаар зохион байгуулалтыг хийсэн байлаа.
Энэхүү орон сууц нь ая тухтай, аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлжээ. Түүнээс гадна айл бүрийн гаднах хаалга бүгд төмөр байх бөгөөд гадна тал нь модон бүрхүүлтэй юм байна. Энэ нь бат бөх байхын зэрэгцээ дуу чимээг гадагшлуулахгүй, мөн давхар хамгаалалт сайн байдаг юм. Тус компанийн өмнө нь барьсан “United apartment” төслийн оршин суугчид эл хаалгийг “Сэйфний хаалга” хэмээдэг аж.