Б.СОЛОНГО

“100 мянган айлын орон сууц” гэсэн сүржин нэртэй ч, ахиц гардаггүй нэг хөтөлбөр байна аа. Уг нь мөнгөтэй бол өргөдлөө өгөөд зургаахан хувийн хүүтэй зээлд хамрагдчих хүсэл хэн хүнд л байлаа. Гэвч урьдчилгаа төлөх мөнгөө тэр үед олоогүйдээ баярлаж суухаас аргагүй болжээ. Анх энэ хөтөлбө­рийг эхлүүлснээс хойш 3664 хүний зээлийн хүсэлт Төрийн банкинд ирж, үүнээс 850 хүний зээлийн асуудлыг шийдэж өгсөн тухай албан мэдээ бий. Өнөөдөр Төрийн банк зээ­лийн хүсэлт авах ажлыг түр зогсоочихсон байгаа. Учир нь Хөгжлийн банк­наас тус банкинд шилжүү­лэх ёстой үлдэгдэл 20 тэрбум төгрөг одоо болтол шилжээгүй. Төрийн банк төрөөс өгсөн 30 тэрбумд нь яг тааруулаад 850 хүний зээлийг шийд­сэн. Үлдэг­дэл мөнгө орж иртэл буюу санхүүжилт нь шийдэгд­тэл дахин зээлийн хүсэлт нэмж авахгүй гэнэ. Хэрэв хүсэлтээ өгчихсөн 3664 хүний зээлийг өгнө гэвэл дахиад 120 орчим тэрбум төгрөг хэрэгтэй юм байна. Нэгэнт банк эрсэдлээ даа­на гээд гэрээ байгуул­чихсанаас хойш ганц, нэг хүнд зээл олгож байгаа л байх. Гэвч төрөөс өгсөн мөнгө нь дуусчихсан боло­хоор зээлээ авч чадаагүй 2814 хүн хэзээ мөнгөтэй золгох нь эргэл­зээтэй хэ­рэг. Анхнаасаа санхүү­жил­тийн асуудлыг бүрэн шийдээгүйн гай одоо гарч байгаа нь энэ. 100 мянган айл гэсэн сүржин нэрний оронд зүгээр л “Мянган айлын орон сууц” гээд нэрлэчихсэн бол өдийд Засгийн газар хэлснээ хийчихсэн додигор л байх байлаа. “Даахгүй нохой булуу хураана” гэгчийн бодит жишээ энэ билээ.

Удирдлагууд нь со­лигд­­сон ОССК-ийн цааш­­дын үйл ажилла­гаа­ны хөтөлбөр ямар байх нь одоогоор тодорхойгүй бай­­на. Тө­рийн банк санхүү­­жилт орж иртэл энэ үйл ажил­лагааг зогсоо­чих­сон. Тус банкинд мөн­гө өгөх ёстой Хөгжлийн банкны ирээ­дүй яах нь тодорхой­гүй хэвээр. Энэ бүхний цаана зарим нь хагас жил хүртэл зээлээ хүлээж бай­гаа 2814 хүн хэлмэгдчих­жээ. Тэд ОССК-д өргөдөл гар­гахын тулд аль хэдийнэ авах байраа сонгочихсон, урьд­чилгаа 10 хувийн төл­бөрөө төлчихсөн байсан. Учир нь ОССК-д мате­риал хүлээж авах шал­гуурт нь худал­даж авах орон сууц­ны компанитай хийсэн гэрээ хэрэгтэй. Тэр гэрээг хий­хийн тулд урьдчилгаа төл­бөрөө төлөх ёстой байв. Ингээд 2814 хүн ойрол­цоо­гоор тус бүрчлэн хамгийн багадаа зур­гаан сая төгрө­гийн урьд­чилгаа төллөө гэж бодоход тэдний 16.8 тэрбум төгрө­гийг барил­гын компаниуд энэ хуга­цаанд ямар ч хүүгүй­гээр эргэлдүүлж байна гэсэн үг. “100 мян­ган айлын орон сууц” иргэдэд хаяг­ласан биш бизнесмэ­нүү­дийг тэтгэ­сэн өөр хө­төл­бөр болоод хувирчихаж. Ба­рил­гын компаниуд зээ­лийн хү­сэл­тээ өгчих­сөн иргэ­дийг байраа авахыг шаардаж, өдөр бүр зал­гана. Байдгаа шавхан байж урьдчилгаа төлсөн хүмүүс алданги тооцуу­лах­гүйн тулд Төрийн банк руу утас цохино. Хариуд нь сан­хүү­жилт орж ирээ­гүй гэ­сэн ха­риул­тыг сон­соно. Яг л ийм үйл явц “100 мянган айлын орон сууц” хөтөл­бөрийн тойрон өрнөж байна. Хүсэлтээ гаргасан иргэ­дийн зарим нь урьд­чилгаа мөнгөө бу­цааж авч, байр худалдан авах гэрээ­гээ цуцлахын тулд тор­гуульд нь мөнгө­нийхөө 10 хувийг суут­гуулж байна. Хэрэв зарла­сан хөтөлбө­рөө хэрэг­жүүлж чадах­гүй, хөнгөл­сөн зээлээ олгож чадах­гүй юм бол ком­паниас нэхэх алдан­гийг нь төр дааж, эдгээр иргэ­дийн мөнгийг бу­цааж өгөх ёстой юм биш үү.