ЯМАШИТА МАМОРУ

Төслийн ахлах зөвлөх

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт “Нийг­мийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Энэ удаа нийгмийн даатгалын хэлтсүүд үйлчилгээний ээлтэй орчинг сайжруулахаар хэрхэн ажиллаж байгааг танилцуулна. Таньд гараа бэртээгээд нөгөө гараараа юм бичих шаардлага тулгарч байсан уу. Эсвэл хөл тань бэртээд суга таяг хэрэглэж байсан уу. Ийм тохиолдолд бидэнд хэн нэгний тусламж хэрэг болдог шүү дээ. Эрүүл байхдаа анзаардаггүй олон жижиг зүйлийг бэртсэн үедээ анзаарах тохиолдол бий.

Нийгмийн даатгалын хэлтсээр тахир дутуугийн болон өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд ихэвчлэн үйлчлүүлдэг. Тэргэнцэртэй, харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэд үйлчлүүлдэг учраас тэд үйлчилгээний ээлтэй орчинг хүсдэг.

Тиймээс, Нийгмийн даатгалын ерөнхий газар, ЖАЙКА-гаас хэрэгжүүлж буй Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл хамтран дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтэс дээр үйлчилгээний орчны хүртээмжтэй байдлыг тодорхойлсон юм. Өөрөөр хэлбэл, хэлтсийн барилга байгуу­ламжийн стандарт, ажилтнуудын хандлага, хэлтсийн үйлчилгээ зэр­гээр хөгжлийн бэрх­шээлтэй иргэд санал дүгнэлт, үнэлгээ өгсөн. Жишээлбэл, тэргэнцэртэй иргэд ашиглах налуу зам хэт огцом байдгаас заавал хүнээр түрүүлэх хэрэг гардгийг тэргэнцэртэй иргэд онцолж байсан юм.

Багануур, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлаа эхлүүлээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин