Ч.ОЛДОХ

 Монголын экспорт, импортыг дэмжих үндэсний төвөөс энэ чиглэлээр сургалт зохион байгуулж байна. Энэ талаар тус төвийн  захирал Л.Саранцэцэгээс тодрууллаа.

 -Танай байгууллага яагаад экспортын бизнесийг сонирхох болов?

-Өнгөрсөн жил жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих, санхүүжилт босгох чиглэлээр Олон улсын сургагч багш бэлдэх БНЭУ-ын Засгийн газрын ITEC хөтөлбөрт  хамрагдах боломж олдожтус улсын Жижиг, дунд үйлдвэрлэл, ур чадварын яамны дэргэдэх NIESBUD институтэд суралцсан юм. Энэ хугацаанд профессор Х.П.Сингхийн лекцэнд сууж Энэтхэг улс экс­пор­тыг нэмэгдүүлсэн туршлагаасаа хуваалцсан нь  сонирхол татсан.

Түүнээс хойш Монгол Улсын экспортод өөрийн гэсэн хувь нэмэр оруулах мөрөөдөлтэй болж  илүү мэдлэг олж авахын тулд Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн хүрээнд Зах зээл судлалын хүрээлэнгийн гадаад худалдааны менежерийн сургалтад  хамрагдсанБид  хуучин байсан тогтолцооноос хамааралтай хэвшмэл ойлголтууд, газар зүйн байршил, эдийн засаг, татварын бодлого зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтайгаар экспорт­логч биш импортлогч улс болоод байна.

-Экспортлогч улс болохын тулд Энэтхэгт хэрэгжүүлсэн сайн туршлагаас хуваалцаач?

-Энэтхэг улсын экс­порт эрчимтэй өсч байгаа нь хүн ам ихтэй эсвэл байгалийн нөөц баялагтайдаа биш. Зас­гийн газраас нь гадаад худалдааг дэмжих цогц бодлого баримталж буй­тай холбоотой. Энэ бодлогын цөм ньИмпор­тыг хумьж, экспортыг өсгө­сөн үйлдвэрлэгч Энэтхэг улс”  байх. Яавал эцсийн бүтээгдэхүүнийг импортлохгүй байх вэ гэсэн асуултад тэд хариулт хайж, шийдэж байна. Экспортын бизнес хийсэн хүн хэзээ ч ядуу байдаггүй гэдэг ойлголт Энэтхэгт түгээмэл. Тиймээс хүн бүр экспортлогч байхын  төлөө тэмцэж байна.

-Төр нь  ямар хэлбэрээр бодит дэмжлэг үзүүлдэг юм бол?

-Энэтхэг улс дотоодын үйлдвэрлэлээ нэг, хоёр, гурван  чиглэлээр дэмжих биш хоорондын уялдаа холбоо бүхий цогц бод­лого боловсруулан хэрэг­жүүлдэг. Жишээлбэл, хөн­гөлөлттэй зээл, тат­варын хөнгөлөлт, чөлөө­лөлтдэвшилтэт тоног төхөөрөмж оруулж ирэхэд татвараас чөлөөлөх, гадны сайн экспертүүдээс мэдлэг чадварын зөвлөгөө авах төлбөрийг нь хариуцах гэх мэт. Хэрэв экспор­тын бүтээгдэхүүн нь алслагдсан нутгийн иргэдийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон бол илүү их дэмжлэг, урамшуулал өгдөг. Ингэснээр аж­лын байр нэмэгдэх, хямд өртөгтэй үндэсний бүтээгдэхүүн бий болох нөхцөл бүрддэг.

-Экспортын талаар  та ямар бодолтой байдаг вэ?

-Бид бүх зүйлийг заавал Монголдоо хийх албагүй. Худалдан авагч манай улсад байхгүй зүйлийг хүслээ гэхэд хаана байгаа газраас нь импортлоод нэмүү өртөг шингээн реэкспорт хийх боломжтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин