Т.САЙХАН
16 настай Ц дөрөвдүгээр сарын 2-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон. Тэгвэл түүний цогцсыг Төв аймгаас олжээ. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Хүүгийн цогцсыг Төв аймгийн Сэргэлэн сумаас олсон. Урьдчилсан байдлаар хүүг осгож нас барсан гэж таамаглаж байна” гэжээ. Хүүг алга болсноос хойш ар гэрийнхэн нь цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр зарлаж Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст хүсэлт гаргаснаар нийслэлийн бүх дүүрэгт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байсан юм.
Эх сурвалж:www.polit.mn