М.БААСАНДЭЛГЭР

“Зууны мэдээ” сонин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц болон тухайн бүтээгдэхүүн шат дамжлагаар явж хэрэглэгчдээ хүрдгийг уншигч танд хүргэхээр “Market watch” булан хөтөлж байгаа билээ. Энэ удаад “ТАСО” компанийн бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлтгэлээ.

“ТАСО” компани нь 2012 оноос эхлэн барилгын хэв хашмал болон дагалдах эд ангиудыг  үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж байна.  Барилгын хэв хашмалын дотоодын үйлдвэрлэлийн зах зээл дээр тус компани анхдагч бөгөөд Монголын барилга угсралтын томоохон компаниудад чанартай төрөл бүрийн хэв ,  дагалдах хэрэгсэлийг нийлүүлдэг.

БНСУ-ын үйлдвэрлэлийн орчин үеийн технологийг эх орондоо амжилттай нутагшуулжээ. Олон улсын стандартын өндөр чанарын барилгын хэв хашмал буюу пум болон дагалдах эд ангиуд болох гадна булан, дотор булан, тай, тунелийн ханч панел, тусгай хэв зэргийг анхан шатнаас нь боловсруулалт хийдэг. Барилгын, тунелийн, гүүрийн тусгай хэмжээтэй төрөл бүрийн хэв, ханч панел үйлдвэрлэдэг. Энэ нь хэв хашмалын барилгын технологид ашиглагддаг сет бүтээгдэхүүнүүд юм байна.

“ТАСО” компанийн цогц үйлчилгээний бас нэг хэсэг бол түрээс болон “buy-back” үйлчилгээ юм. Дахин дурьдахад тай буюу холбоос төмрийг хэрэглэгчийн хүссэн хэмжээгээр үйлдвэрлэн импортоос оруулж ирэх үнээс доогуур үнээр нийлүүлж байна.

Тус үйлдвэрийн бүтээгдэхүүн импортын үнээс хямд бөгөөд хэвийн үйлдвэрлэлдээ чанартай “all-hardwood тего” хавтан ашигладаг учраас бөх бат, удаан хэрэглээтэй хэв хашмал үйлдвэрлэгдэж байна.

Тус компани нь өдөрт 500-600 хэв хашмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь сард 12.500 ширхэг, жилийн дөрвөн улиралд захиалгатай ажиллавал 150.000-160.000 хүртэл ширхэг хэв хашмал үйлдвэрлэх хүчин чадалтай гэдгийг тус компанийн ерөнхий захирал Т.Отгонбаяр хэлэв.