(Сэтгүүлч,зохиолчБадамхандын Пүрэвсүрэн

Улс орны эдийн засгийг эрүүл саруул авч явахыг

Уул шугамдаа   эдийн засагчдын толгой мэддэг

Уураг тархины гал тогоонд чанагдсан төсөв, төлөвлөгөөг

Урагш нь хөтлөгч эдийн засагчийн нэг нь хэн бэ гэвэл

Эх орныхоо хөгжилд  жинтэй хувь нэмэр оруулсныг

Эдийн засагч  Банзрагчийн  Хоролготовыг онцолдог

Улаанбаатар төмөр замчдын итгэлийг даадаг түүнийг

Улсын наадамд цолоо дуудуулах хүлгийн нэг гэдгийг

Уулзсан төмөр замчид уулга алдан  хэлэх нь олонтаа

Учрыг нь олж, хужрыг тунгаах гэж бичил хөрөг тэрэллээ     Зохиогч

ЭХЛЭЛ

 Улаанбаатар төмөр замын ажил өдөр шөнөгүй, хорин дөрвөн цагийн турш өрнөдөг. Энд ажилладаг хэн боловч өндөр хариуцлага, сахилга, дэг журмыг цэргийн хүн шиг гүйцэтгэдэг. Хатуу шалгуурт  тэнцэж ажиллаад хэвшчихсэн хүмүүс энд ажиллана. Тиймээс Улаанбаатар төмөр замын ажиллагчдаас тэвчээр, хатуужил, өндөр мэргэжил, мэдлэг  боловсрол шаарддагТэгэхээс ч өөр аргагүй, цусаар бичигдсэн хууль, дүрэмтэй. Тэр дундаа хоёр улсын хөрөнгөөр бүтсэн энэ том аж ахуйн байгууллагын эдийн засгийн тооцоо, тоо бүртгэлийг эмх   цэгцтэй, үнэн зөв авч явна гэдэгХатуугаас хатуу боорцоггэлтэйЭдийн засаг, цалин хөлс, санхүүгийн ийм нүсэр бүртгэл тооцоог жинхэнэ өндөр мэргэжилтэй, төгс чадвартай хүнээр хийлгэхийг ажил, амьдрал шаарддаг. Энэхүү халуунаас халуун тогоонд гуч гаруй жил чанагдаж яваа  Банзрагчийн Хоролготов хэмээх эгэл жирийн нэгэн эдийн засагчийн тухай уншигчиддаа сонирхуулъя.

 БАНЗРАГЧИЙН ХОРОЛГОТОВ ЮУ БҮТЭЭВ

 Тэр анх удаа Улаанбаатар төмөр замын хэмжээнд ОХУ-ын БеларусынТөмөр замын цалин хөлсний системийгнэвтрүүлж төмөр замд 800 хүний ажлын байрыг цомхотгож, мөн тооны шинэ ажлын байрыг бий болгосноор тэр үедээ 4.7 тэрбум төгрөгний хэмнэлттэй ажиллажээ. Замын захиргаанаас тухайн үеийн Төлөвлөгөө эдийн засгийн улсын хороонд Төмөр замчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар  санал  оруулахад, уг ажлыг дагнаж хариуцагчийн хүсэлтээр дэмжих шийдвэр гаргуулснаар 1961 оноос хойш  замчдын цалинг анх удаа 30 хувиар нэмэгдүүлжээ. Ийнхүү замчдын цалинг анх удаа нэмэхэд тухайн үед улсын хэмжээнд ямар ч салбарт ажилчдынхаа цалинг энэ хэмжээгээр   нэмэгдүүлсэн түүх байгаагүй учирНэгэн  ховор үзэгдэлмэт гайхаж, замчид чТэнгэрийн хишиг”  хүртсэн адил бахархалтай байлаа. Б.Хоролготов нь хөдөлмөр, цалин хөлсний чиглэлээр онцгой  “Монголдоо цөөхөн мэргэжилтний нэггэдгээ ажил үйлсээрээ харуулж чаддаг шилдэг мэргэжилтэн  юм.

  1. Төмөр замын хэмжээнд анх удааХөдөлмөр зохион байгуулалт урамшуулалтын бригад”-ын хэлбэрийг зохион байгуулж хэрэгжүүлснээр өндөр үр ашгаа өгсөн. Тэр үед Замын хоёрдугаар ангийн Мандал өртөөний замын мастер Б.Уламбаяр ахлагчтай бригад улсад шалгарч Москвад амрах эрхийн бичгээр  шагнуулжээ.
  2. 2005 оноос хойш жил бүрТээврийн менежмент-логистик онол практикийн бага хурал”-ыг зохион байгуулж тэр болгоноор эмхэтгэл ном болгон туурьвисан нь олны хүртээл болж, оролцогчдын  талархалыг хүлээсээр байна.
  3. Залуу боловсон хүчнийг өөрийн биеэр үлгэрлэн бэлтгэхийн тулд жил болгон Төмөр замын дээд сургууль, Техникийн их сургуулийн Механик инженерийн сургуулийн 20 оюутны дипломын ажлыг удирдаж, өөрийн мэргэжил мэдлэгээ сэргээхийн ялдамд, оюутнуудад өгөөжөө өгдөг ачтан юм.
  4. Төмөр замд чингэлгийн тээврийг хөгжүүлж, Гаалийн зуучлалын үйлчилгээг нэвтрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан нь өндөр үр ашигтай ажилласаар байна.
  5. Улаанбаатар Төмөр замын ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчээр 10 гаруй жил сонгогдож 15 мянга гаруй төмөр замчдын цалинг нэмэх боломжийг удаа дараа өндөр үр ашигтайг илрүүлсээр байдаг. “Замчинспорт клубын удирдах зөвлөлийн гишүүнээр  сонгогдож санхүүгийн  асуудлыг шийдвэрлэж  байжээ.
  6. Тухайн үеийн захиралтай хамтарч, ажилчдынхаа 30 айлын орон сууц бариулах, зураг төслийг хийлгэж, хөрөнгийг байгууллагаасаа гаргуулж ашиглалтад оруулсан нь оршин суугчдын гүн талархалыг хүлээсэн юм. Мөн удирдлагатайгаа хамтарч санаачилснаар Хандгайтад ажилчиддаа зориулан зуслангийн 10 байр бариулсан нь тэдний сайн сайхан  амьдрах нөхцлийг бүрдүүлж, хөдөлмөрийн  бүтээмжийг  нэмэгдүүлэх  эх  үндэсийг тавьжээ.
  7. Компьютер техник менежментийн сургуулийн багтай хамтарч ТөвийнМастер төлөвлөгөөболовсруулах үндэс суурийг тавилаа.
  8. Дохиолол холбооны хоёрдугаар ангиасУлаанбаатар дахь ачих буулгах тээвэр экспедицийн  механикжсан ангихүртэлх  шилэн кабелийг  татах асуудлаар Замын  даргын албан даалгавар гаргуулжээ
  9. Өөрийн харъяа авто хэсэгт хоёр давхар ажлын байр, засварын сувгийн зураг, төсөв, төлөвлөгөө хийх, бариулахад идэвх, санаачлагатай ажилласан.
  10. Төмөр замын тээвэрт цалин хөлсний бүтцийг боловсронгуй болгож, цэгцлэх ажлын хэсэгт орж тооцоо судалгаа хийх, баримт бичгийн төслүүдийг хийхэд гол үүргийг гүйцэтгэсэн.
  11. УБТЗ-ын Замын-Үүд дахь шилжүүлэн ачих ангийн 2-р талбайн чингэлгийн өндөрлөсөн тавцангийн өргөтгөлийн төслийг Японы “JICA” байгууллагатай хамтран хэрэгжүүлжээ. Дээрх  төслийн өртөг нь  тухайн үеийн ханшаар 583 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн  байна. Энэхүү төсөл  хэрэгжсэнээр хилийн  боомтод ачаа бараа  саатдаг бэрхшээл 2003 онд ангижирч чаджээ. Одоо уг талбайгаас жилдээ 8.2 тэрбум төгрөгийн орлого оруулж байна.
  12. Тээвэр зуучлал төв”-ийн техникийн болон материаллаг  баазын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж  хүнд даацын чингэлэг  тээврийн автомашин, “XCMG-Q25” маркийн авто крануудыг хөрөнгө  оруулалтаар авч үйлчилсэн нь орлогыг  үлэмж хэмжээгээр  нэмэгдүүлжээ.
  13. Олон улсын тээвэр зуучлалын 2018-2020 онуудын Бизнес төлөвлөгөөний төслийг Монголын ажил олгогчдын эздийн нэгдсэн холбоотойМАОЭНХхамтран   боловсруулаад байна.
  14. Өөрийн хөдөлмөрийн хамт олонтойгоо чанарын удирдлагын тогтолцоо  “ISO 9001-2015”-г үйл ажиллагаандаа   нэвтрүүлээд байна.      

 БАНЗРАГЧИЙН ХОРОЛГОТОВ ГЭДЭГ ХЭН БЭ ?

 Тэртээ 1958 оны шороон нохой жил, уул ус нь жигдэрсэн Завхан аймгийн Их-Уул сумын Идрийн голын хөвөөОвоо толгойхэмээх газар ард Банзрагчийн  таван хүүхдийн гурав дахь болж Хоролготов хүү мэндэлжээ. Тэрээр багадаа ээжээсээ өнчирч, амьдралын хатуу хөтүүг амсчээ. Эхийн хайр халамжаар дутсан ч аав, ах, эгч, дүү нартайгаа зөв сайхан хүмүүжиж сургуулийн настай золгожээ. Төрөлхийн хэрсүү, ухаалаг удам судраа дууриаж төрсөн Хоролготов хүү Тосонцэнгэлийн 10 жилийн дунд сургуулийн X ангийгАлтан медальтайтөгсч, 1976 онд үеийн нөхдөө сурлагаараа манлайлжээ. Сурлага, сахилгаараа хамт олон багш нарынхаа итгэл бахархалыг төрүүлж, гэр бүлийнхээ хайрыг хүлээжээ. Тэгэхэд аав ньМиний хүү эр хүн шиг эрвэлзэж, эмээлтэй морь шиг дэрвэлзэж яваарайгэсэн урмын үгээр мялаасан гэдэг. Тэр үед их зохиолчийн хэлсэнчлэнХээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэгэсэн үг долоо, Х анги төгсөгчдийн зүрх сэтгэлийн дуудлага болж байсан цаг юм.

Алтан медальтай төгсөгч дуртай сургуулиа сонгоногэсэн нэгэн сайхан дүрэм үйлчилсэн  аз тохиосон үетэй тохирчээ. Тэрээр энэхүү боломжийг эдэлж ЗХУ-ын нийслэл Москва хотноо  Удирдлагын дээд сургуулийнУдирдлагын инженер эдийн засагч”-ийн ангид элсэн орж  суралцжээ. Б.Хоролготов  дунд сургуульд байхдаа бодоход хэцүү, хүнд бодлогуудын хариуг гаргахдаа гарамгай хурдан байсан. Тэр нь ямар ч асуудлыг олон өнцөг буюу хувилбараар эрэгцүүлэн сэтгэж уйгагүй, тэвчээр, хатуужил сууж бодож хэвшсэн нь дээд сургуульд сурахад нь ус агаар шиг хэрэг болжээ.

Өөрөө өөрийгөө ялж сурсан энэ ховор зуршил Б.Хоролготов хүүд дээд сургууль дүүргэхэд нь хэнээс ч царай алдахгүй аав, ээж шиг нь хэрэг болжээ. Гадаадын их, дээд сургуулийн мэргэжлийн үнэмлэхнийДипломооөндөр үнэлгээтэй өвөртөлсөн хүүд унасан газар угаасан ус, эх орондоо очноо гэдэг ямар их бахархал вэ.   Цээжинд багтаж ядсан  тэр их баяр Хоролготов хүүд тохиожээ.

 ЭРЭЛТ ИХТЭЙ СЭДВЭЭР ДИПЛОМОО ХАМГААЛЖЭЭ

 Оюутан Б.Хоролготов  төгсөлтийнДиплом”-ын ажлааҮндсэн хөрөнгийн бүртгэлийг боловсронгуй болгох ньсэдвээр дипломоо амжилттай хамгаалсан нь сургуулиа төгсөөд ямар ч  байгууллагад ажиллахад эрэлт хэрэгцээ ихтэй ховор мэргэжлийн сэдэв ажээ.

 Б.ХОРОЛГОТОВ ЮУ БҮТЭЭЖ ЯВНА ВЭ?

 ЗХУ-ын дээд сургуулиа өндөр үнэлгээтэй төгссөн залуу мэргэжилтэн  Б.Хоролготов эзэмшсэн мэргэжлээ эх орондоо зориулахаар хүлгийн жолоог нутгийн зүг залжээ. Ажлынхаа анхны гараагаа УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангиас эхэлжээ. Дараа нь Суудлын вагон депод Хөдөлмөр цалин хөлсний инженерээр ажиллаж байв. Тэрээр төмөр замчдын жаргал зовлонг бүрэн ойлгож, сургуульд эзэмшсэн мэргэжлээ  ажил амьдралд яаж хэрэгжүүлбэл ашигтай вэ гэдгээ олон янзаар   сорьж үзжээ. Онол, практикийн хоорондын  уялдаа холбоог ямар  аргаар тооцоолбол илүү ашигтай вэ гэдгийг янз янзаар туршив.

Төмөр замчдын нэг онцлог нь замчин хэнийг ч бай, ажил дээрээ ямар шинэ зүйл санаачилж, үйлдвэрт нэвтрүүлж байгааг үзлэг шалгалтаараа дүгнэж илрүүлж байдаг уламжлалтай. Тэр нь замчдыг өсч өндийхөд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Ийм шалгалтад Б.Хоролготов хэд хэдэн удаа өндөр үнэлгээ авч хоёрхон жилийн дотор шилдэг чадварлаг мэргэжилтэн болохоо  харуулжээ. Тиймийн учир Төмөр замын удирдах газрын Хөдөлмөр цалин хөлсний хэлтсийн даргаар дэвшүүлжээ.

Мөн хоёр жилийн дараа ажлын гарамгай үзүүлэлт үзүүлж УБТЗ-ын удирдах газрын  Төлөвлөгөө эдийн засгийн албаны орлогч даргаар дэвшжээ. Хоёр улсын хөрөнгөөр бүрддэг Улаанбаатар төмөр замын  эдийн засгийн хөгжлийг  Б.Хоролготов алган дээрх шигээ мэддэг, дүгнэдэг, тооцоолдог мэргэжилтэн болтлоо өсч гурван жил  эдийн засгийг нь залжээЗах зээлийн жамыг эхлэх үеэр Улаанбаатар төмөр замд Олон Улсын Тээвэр зуучлал байгуулагдаад  таван жил болсон  тэдний хүсэлтээр  эдийн засагчаар нь Б.Хоролготов ажиллах болжээ. Төмөр замд чингэлгийн тээврийг хөгжүүлж, Гаалийн зуучлалын үйлчилгээг үзүүлэн дэлхийн 30-аад орны 140 гаруй гадаад, дотоодын компанитай хамтран ажиллахад Б.Хоролготовын оруулсан хувь нэмэр үлэмж их байгааг үнэлээд баршгүй ажээ. Тус олон улсын тээвэр зуучлалын төв нь Төмөр замынХөдөлмөрийн уралдаанд” 10 гаруй жил тэргүүн байранд шалгарчээ. Гол үзүүлэлт нь Улаанбаатар төмөр замд жил болгон 3-4 тэр бум төгрөгний цэвэр ашиг оруулдаг байнаОдоо Б.Хоролготов энэ байгууллагадаа 19 дахь жилдээ үр дүнтэй, тогтвор сууршилтай ажилласан хэвээрээ.   Тэр төмөр замдаа 37 жил ажиллахдаа дээрх гол зүйлийг гүйцэтгэжээ. Түүний голХоббином унших, хаа явсан газраа цаг ашиглан ном шагайж явдаг. Тиймээс нөхөд нь түүндНомын хэнээтцол хайрлажээ

 ТӨРИЙН БОЛОН ДЭЭД УДИРДАХ БАЙГУУЛЛАГУУД  ХАЙР ХИШГЭЭ ХҮРТЭЭСЭН НЬ

 Дээрх амжилтуудыг хамт олонтойгоо хамтарч  гүйцэтгэхэд   гол үүрэгтэй оролцсоныг үнэлж 2002 онд Улаанбаатар төмөр замынХөдөлөмөрийн аварга”-аар, 2008 ондМонгол Улсын эдийн засгийн тэргүүний ажилтанцол тэмдгээр, 2005 ондМонгол Улсын хүндэт төмөр замчин”-аар, 2008 ондХөдөлмөрийн хүндэт медальМонголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимийн дээд шагналХийморьодон, 2012 ондАлтан гадасодон зэрэг Төрийн болон дээд байгууллагуудын хайр хишиг хүртээжээТөмөр зам хэмээх хоёр улсын хөрөнгө нийлсэн том айлын  эдийн засаг, тооцоо, судалгаа, шинжилгээтэй ноцолдоноо гэдэг том мэдлэг, мэргэжил, сэтгэл зүйн тэвчээр хатуужилтайгаа харуулжээ. Хатуугаас хатууг мэрж сурсанажлаа мэдлэг, мэргэжлээр  зодож хийдэг. Тамын ажлыг жаргал болгож  чаддаг хүн юм. Тамын хүн тамдаа жаргалтайг илтгэх бөлгөө.

Тэрээр одоо ч  цаашид хийх ажлаа бодитойгоор төлөвлөөд ажиллаж байна. Үүнд:

öМэдээллийн  сүлжээнийТээвэр зуучсистемийг шинэчлэн  ашиглах 

ö“MTZU” паркын  чингэлгийн тээврийн  хөрөнгө оруулалтыгнөхөх тооцоо хийх  зэрэгОлон улсын тээвэр зуучлал”-ын төвийг ХХК-ний хэлбэрээр буюу УБТЗ-ын охин компани хэлбэрээр ажиллуулах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийгээд байна. Дээрх  ажлуудыг бүтээхээр төлөвлөжээ.

Ингэж  Төмөр замыхаа бүтээн байгуулалтыг үр ашигтай байлгахын төлөө чөмгөө дундартал  мэрийж явдаг эдийн засагчийг Банзрагчийн Хоролготов гэдэг ажээ.

Улаанбаатар Төмөр Замын хэмжээний эдийн засагчдыг өнгөлж яваа цээжний хэдэн морьдын нэг яахын аргагүй мөн гэдгийг замчид бэлхнээ хэлээд өгөх юм.   Б.Хоролготов Төмөр замын санхүүгийн эдийн засгийн олон жилийн өгөгдөл баримтанд судалгаа шинжилгээ хийж, өөрийн онол баримтанд тулгуурлан үнэлэлт дүгнэлт өгч, түүнийхээ үр дүнг ажил, амьдрал дээр олон удаа нотлон харуулж чадсан билээ. Иймээс хийсэн бүтээсэн, УБТЗ-даа болон улс орондоо  оруулсан жинтэй хувь нэмэр ажлын үр дүнгийг нь тооцож үзээд хамт олон нь Б.Хоролготовыг Монгол Улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 80 жилийн ойгоор “Юм дуулгах” эдийн засагч хэмээн үзэж байна. Төмөр замчдын  итгэлийг тээж яваа эдийн засагчийнхаа тоосыг  цээжний хэдэн морьдоос  харж л сууна даа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин