Д.ЧИМЭГ

Манай улсын засаглал тун чиг тааруухан төвшинд байгаа тухай олон нийт шүүмжилдэг. Ялангуяа Ерөнхийлөгчийг орон нутгийн иргэдтэй уулзах үеэр нутгийнхаа удирдлагуудад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ тэднийг албан тушаалаас нь халах хүртэл арга хэмжээ авч өгөхийг хүсч байв. Ингээд Архангай аймгийн иргэдийн байр суурийг хүргэе.

V багийн иргэн Батсайхан: ОРХОНЫ ХӨНДИЙГ БУРТАГЛААД ДУУСЛАА

-Шавхагдашгүй бай­­га­лийн баялагтай орон атал байж болох хамгийн доод төвшинд ядуу амьдруулж байна. Залуучуудгүй орон болох нь. Эх орныхоо бүтээн байгуулалтад оролцон ирээдүйн зорилгоо бие­лүүлэхийг хүсч байгаа ч нутгаасаа тахал гарсан мэт дайжиж байна. Түүнчлэн халамжийн улсыг бүтээлч болгох хэрэгтэй. Усны нөөцөөр хомс хагалбар цэг нь Хангайн нуруунд байх атал Орхоны хөндийг буртаглаад дууслаа. Хэд­хэн халтар төгрөгийн төлөө Үнэ цэнэтэй зүйлээ мөнгө, ашиг сонирхлын төлөө золиосолж байна. Аймгийн хүн мал ундаал­даг шүү дээ.

 Нэгдүгээр багийн иргэн Энхтүвшин: ДАРГАТАЙ УУЛЗАХ ӨВСНӨӨС ЗҮҮ ХАЙХТАЙ АДИЛ

-Дээд тушаалын дарга нартай уулзах нь өвснөөс зүү хайхтай адил. Тиймээс завшаан олдсон дээр бо­ловс­ролын тогтолцооны талаар хэлмээр байна. Хэдийгээр бүх хүүхэд кон­курст орох эрхтэй ч энэ буруу. Хүн толгойтой болгон хуульч, эдийн засагч мэргэжилтэй ч ажилгүй байна. Нөгөөтэйгүүр аймгийн удирдлагууд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Аймгийн хэмжээнд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдсан асуудал нь борлуулалт. Үүнд анхаарлаа хандуулахгүй байна. Засаг дарга Ц.Мөнхнасан энэ талаар дорвитой ажил хийдэггүй. Үнэн хэрэгтээ үйлдвэрлэл дутагдаж байгаа учраас ажлын байр буурч, ажилгүйдэл их болсон.

 Цэнхэр сумын иргэн Ганболд: АЖИЛ ХИЙДЭГГҮЙ УДИРДЛАГУУДЫГ ХАЛАХ ХЭРЭГТЭЙ

-Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б. Өсөхбаяр нар иргэдээ сонсдоггүй. Нутгийн удирдлагын байгууллага суларсаар байна. Доод шатныхан эрх мэдэлгүй. Сумын удирдлага орон нутагтаа ажил зохион байгуулвал, аудитаар торгууль тавьчихдаг. Ийм удирдлагатай учраас манай аймаг хөгжихгүй ээ. Тиймээс аймгийн удирдлагуудыг ажлаас нь халж оронд нь орон нутгаа хөгжүүлэх чин эрмэлзэлтэй хүмүүсийг томилох хэрэгтэй.

 Архангай аймгийн иргэн Энхбат: ЗАСАГЛАЛЫН МУУГААС АЖИЛГҮЙ БОЛСОН

-Би Лабораторийн инженер байсан. Засаглалын муугаас ажилгүй болсон. Тусгай зөвшөөрөл гэдгийг мэддэггүй Иргэдийн хурал шийдвэр гаргаж байна. Цэцэрлэг хотыг цэвэр усаар хангахдаа тусгай зөвшөөрөлгүй явуулахаар болсон нь буруу шийдвэр. Шүүх засаглал, Засаглалын гажуудал хүмүүсийг хохироож байна. Энхболдын хүүхдүүд. МоАХ гэж бичсэн учраас Архангайд ажил олддоггүй.

 Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөл: ЗАСАГ ДАРГА ХУВИЙН ӨМЧИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ БАЙНА

-Би 20 жилийн өмнө аймгийнхаа дулааны үйлдвэрийг хувьчилж авсан. Гурван жилийн өмнө өөрийн хөрөнгөөр дулааны станц барих санал тавьж байлаа. Үүнд 16 тэрбум төгрөг зарцуулагдах бөгөөд ТЭЗҮ-ээ боловсруулсан бэлэн төсөл байгаа юм. Би Засаг дарга Ц.Мөнхнасанд төслөө танилцуулсан боловчСолонгосын зээлийг харж байна. Би мэдэхгүйгээд гаргасан. Гэтэл хувьчлагдсан дулааны шугамыг огтолж хаяад Солонгосын 39 тэрбум төгрөгийн зээлээр барих тухай ярьж байгаа нь утгагүй. Ингэснээр хүний хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Мөн Туул голын эхэнд ойн суулгац суулгах судалгаа хийж байгаа. Үүнийг нутгийн иргэдэд танилцуулах хэрэгтэй шүү.

Иргэн Б.Энхтайван: АЙМГИЙН УДИРД­ЛАГУУД ХҮНД СУРТАЛТАЙ БАЙНА

-37 жил нийтийн аж ахуйд ажиллаа. Хамт ажил­­­лагсдыг маань хууль бусаар халсан. Шүүхийн шийдвэр гарсан ч буцааж ажилд нь томилохгүй байна. “Ус суваг Ундар­гакомпанийн даргыг сайн ажиллахыг хүссэн ч огт сонсоогүй. Ард түм­нээ хардаг хүн алга болсон. Засгийн газар, УИХ-ыг огцруулах хэ­рэг­тэй. Замын цагдаа, иргэ­ний бүртгэлийн газар зөрчлийн хуулийг далимдуулж тор­гож байна. Аймгийн удирдлагууд хэтэрхий хүнд сурталтай байна. Байнга л томилолтоор явсан гэх юм. Сумаас ирсэн хүн уулзаж чаддаггүй. Иргэндээ хүрч үйлчлэх төрийн байгууллага гэж алга. Өнгөрсөн дөрвөн жил Архангай аймаг өнгө засч байсан. Бас ч үгүй бүтээн байгуулалт хийсэн юм шүү. Гэтэл өнөөдөр огт юу ч хийхгүй байна. Ард иргэдийн амьдрал тун хүнд, өлсөж байгааг харах сэхээтэй дарга байхгүй болжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин