Ц.МЯГМАРБАЯР

Untitled-2

 Барилга бүтээн байгуулалт”  булангийн энэ удаагийн зочноор салбартаа тэргүүлэгчАтморкомпанийн гүйцэтгэх захирал Д.Хосбаяртай ярилцлаа.

 - Манай улсын аймаг, нийслэл, сум суурин гээд инженерийн шугам сүлжээний төлөвлөлт асуудалтай, дутагдалтай байгаа энэ үед танай компани хэрхэн зохицож ажиллаж байна вэ?

- Монгол орон тархай бутархай, хүн амын тал хувь нь нийслэл Улаанбаатар хотдоо амьдарч байна. Зураг төслийн дагуу  анх хот болон хөгжихөд  тавигдсан инженерийн шугам сүлжээ тэр үеийн хүн амын тоо, хэрэгцээнд зориулагдсан нь тодорхой. Харин ирээдүйд  сая таван зуун мянга гаруй хүн амтай хот болно гэж төлөвлөж байгуулаагүйд л учир байгаа юмУлаанбаатар  хот Улсын их дэлгүүр, 40 мянгат гээд  урагшаа 120 мянгат, зүүн тийш Офцеруудын ордонбаруун тийш  Таван шар ийм л зайд оршиж байсан. Хотын төв, Таван шар хоёрын хооронд хоосон тал байсан. Энэ бол саяхны  түүх. Гэтэл өнөөдөр хэдэн арван мянган байшин барилга нэмэгдэж хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд нэмэгдсээр хоёр сая руу дөхсөн хүн амтай Мегаполис  хот болон өргөжжээ. Түүнчлэн уулын ам, хотын захуудад гэр хороолол улам томрон өргөжиж  зуслан, амралт жуулчны бааз , үйлдвэр аж ахуйн газрууд гээд хот хүрээгээ улам тэллээ. Тэгвэл энэ бүгдэд инженерийн шугам сүлжээ хүрэлцэхгүй,    энэ нь нэг талаас  орчин үеийн хүмүүсийн наад захын  хэрэгцээ хамгийн тулгамдсан асуудал болжээ. Харин энэ асуудлыг шийдэх гэж зориглож бизнесээ эхлүүлсэн компани болАтморюм. Ер ньАтмор”, “Анун сервис”  гээд  нэр бүхий цөөн хэдхэн компани энэ салбарт ажиллаж байна. Гэтэл үндэсний хэмжээний компаниуд олон байдаг ч яг энэ салбарт орж ирсэн нь одоогоор үгүй. Өнөөдөр бид маш олон асуудал дунд амьдарч байна. Ялангуяа, нийслэлд утаа, агаар болон хөрсний бохирдлын асуудал  айдас, түгшүүр дагуулж, мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрснийг хүн болгон мэдэж, санаа зовж асуудлууд шийдлээ хүлээсээр  байна. Үүнийг шийдвэрлэхээр зүтгэж буй цөөн хэдхэн компанийн нэг ньАтморгэж түрүүн хэлсэн. Манай байгууллага энэ салбарт  Монголд тохирсон олон шинэ бүтээгдэхүүн, технологийг нэвтрүүлж зах зээлд нийлүүлсэн. Олон ч айл өрх, албан байгууллагуудын энэ талын тулгамдсан хэрэгцээг хангаж асуудлыг шийдэж байна. Жишээлбэл, “Атморкомпани Улаанбаатар хот болон Монгол орны сум суурин газруудад байрлах  60 гаруй цэцэрлэг сургуулийн сантехник, инженерийн  шугам сүлжээг  нэг жилийн дотор шийдвэрлэж байсан түүх бий.

-Ариун цэврийн байгууламжийн дэлхийн стандарт, технологийн шийдэл одоо болтол гараагүй гэдэг. Тухайн улс орны байгаль цаг уурын онцлог, бусад хүчин зүйлээс шалтгаалдаг төвөгтэй асуудал. ТэгэхээрАтмор”-ын инженерүүд Монголдоо тохирсон шинэ технологи нэвтрүүлж чадсан нь том дэвшил биз?

- “Атморкомпани 2003 онд анх үүсгэн байгуулагдсан цагаасаа дэвшилтэт технологиудыг дотоодын зах зээлд нэвтрүүлж төвийн шугам, сүлжээнд холбогдоогүй айл өрх, албан байгууллагын тулгамдсан асуудал болох бохирын систем, халаалтын систем, цэвэр усан хангамжийг цогцоор нь шийдэж олон айл өрх, албан байгууллагуудад хүрч ажилласан түүхтэй. Манай компани 15 жилийн турш Монгол орны  цаг уурын онцлог шаардлагад нийцсэн байгальд ээлтэй, хөдөлмөр хөнгөвчилсөн, тав тух хангасан, хэрэглээний зардал бага технологиудийг хайгуул хийж нутагшуулж ирсэн арвин туршлагатай. Олон жилийн туршлагаас харахад нутаг болгонд янз бүрийн байдлаар шийдвэрлэдэг. Энэ нь  байгаль цаг уурын онцлог, хөрсний бүтэцтэй холбоотой. Тухайлбал, хөрсний доор 3-4 метрийн гүнд полиэтилен хуванцар септик танкийг байрлуулж анаэробик технологиор шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, полиэтилен саванд агааргүй орчин бий болдог. Хүчилтөрөгчгүй орчинд анаэробик бактер л ганцаараа амьдрах чадвартай. Анаэробик  бактер бусад бүх хортой, хоргүй бактерийг идэж устгадаг. Полиэтилен саванд цэвэршүүлж  бохироос ялгарсан саарал усыг хөрс руу нэвчүүлдэг. Хөрс нь байгалийнхаа жамаар шүүлтүүр болж  цааш урсгадаг. Үлдсэн лагийг гурван жилийн дараа зориулалтын  машинаар соруулж авдаг. Хуванцар савыг Хятад болон ОХУ-аас импортлоход монгол орны онцлогт тохирохгүй хүндрэлүүд гардаг. Манай улс Сибирь, Арктикийн бүс нутагт оршдог хүйтэн сэрүүн, эрс тэс уур амьсгалтай орон. Гэтэл манайхаас Арктикт илүү ойр оршдог Сибирьт 1.5 метрийн гүнд септик танкийг байгуулж болдог хэрнээ манайд болдоггүй. Энэ нь хүйтэн сэрүүнээс гадна өндөрлөгт оршдогтой холбоотой байх. 3-4 метрийн гүнд булахгүй бол хөлдөлт үүсдэг. Хятад улс бол дулаан орон учраас  хөлдөх асуудал яригддаггүй. Гаднаас  бэлэн болсон септик танк оруулж ирэх боломж бий. Гэхдээ импортын энэ төхөөрөмжүүд  тээврийн зардал, өндөр байхаас гадна 3-4 метр хөрсний даралтыг дийлдэггүй. ТиймээсАтморкомпани гүн хөрсний ачааллыг даах чадвартай даац бүхий полиэтилэн савыг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. Энэ бол олон жилийн туршлага дээр үндэслэн бүтээсэн манай найм дахь үеийн септиктанк юм. 2003 онд анх бетон септик хийж байсан. Бетоноор хийхэд өртөг өндөр. Ашиглалт, насжилтын хугацаа бага асуудал ихтэй. Хүний идэж ууж байгаа хүсний бүтээгдэхүүн, ялгадаст янз бүрийн идэмхий, шүлтлэг бодис олон. Тэрхүү бодисууд  нь бетоныг  идэж агуулж байгаа савныхаа бат бөхийг алдагдуулж эвдэрч нурах эрсдэл үүсгэдэг. Ингэснээр бохирыг цэвэрлэх технологийн горим алдагдахад хүрдэг. Харин полиэтилен сав удаан насжилттай. Бид энэ саваа хаягдал гялгар уут ашиглаж үйлдвэрлэдэг. Гялгар уут газрын хөрсөнд олон арван жил  хадгалагдаж байгаль экологит ноцтой хохирол учруулдаг гэж ярьдаг. ТэгвэлАтмор”  хаягдал гялгар цаасыг ашиглаж байгальд ээлтэй септик технолгоги гаргаж авсан нь том дэвшил сайн инноваци болсон юм. Хөрсийг бохирдуулж байдаг гялгар уутыг тонн, тонноор худалж аваад тусгай төхөөрөмжид оруулж полиэтилэн сав хийж хөрсийг хамгаалж байгаагаараа онцлогтой. Бас нутаг нутгийн онцлогоос шалтгаалж түүнд тохирсон технологийг бий болгох л шаардлагатай. Тухайлбал, Өмнөговь зэрэг говийн аймгуудад энэхүү  септик танк хийх боломжгүй. Яагаад вэ гэхээр тэр бүс нутагт  шингэн зүйл хөрс руу шингэдэггүй. Энэ нь хөрсний бүтэцтэй холбоотой. Зарим цэвдэгтэй газар танкаа гүн дор байрлуулж болдоггүй. Заавал дулаалж хийх шаардлагатай. Хөрс янз бүрийн бүтэцтэй учраас манай инженерүүд газар дээр нь хөрсөө шинжилсэний үндсэн дээр зохих технологиудын дагуу суурилуулдаг онцлогтой. Хөрсний бүтэц нь  шингэнийг нэвтрүүлдэггүй бүс нутгуудад болон мөн гол мөрөн нуурын эрэг дээр байрладаг байгууламжид зориулж бид  энэ жилээс эхлэн бага, дунд оворын цэвэрлэх байгууламжуудыг хэрэглэгчддээ нийлүүлэхээр зорин ажиллаж байна.

- Тэгэхээр танай инженерүүд хаягдал гялгар уутаар хөрсөө хамгаалсан шинэ инноваци гаргасан байна шүү дээ?

- Хэрэв импортын  хуванцар материалаар бохирын септик хийсэн бол илүү өндөр үнэтэй тусах байсан. Харин энэ технологийг нэвтрүүлсэнээр манай бүтээгдэхүүнй септик танкийн үнэ хоёр дахин хямдарсанӨмнө нь нэг айлын дулаан, цэвэр бохир ус, халаалтын системийг иж бүрнээр нь  холбоход 25-30 сая төгрөгөөр тавьж өгдөг байсан бол одоо 8-15 сая төгрөгөөр нийлүүлдэг болсон. Хэрэглэгчдийн эрэлт  хэрэгцээ их  байдаг ч үнийн хувьд өртөг өндөр хүндрэлтэй байсан. Тиймээс хаягдал ашиглан  хямд үнэтэй септик санал болгосоноор хэрэглэгчдийн эдийн засгийн боломжид сайнаар нөлөөлөөд зогсохгүй байгальд ээлтэй үр өгөөжтэй инноваци болсон.

-Улсаас хэр дэмждэг вэ?

- Уг нь шинэ инноваци төрүүлсэн инже­нерүүдийг дэмжиж олон нийтэд сурталчилж, шагнаж урамшуулдаг. Манай тухайд тийм зүйл болоогүй. Миний хувьд энэ компанийн удирдлагийн багт орж ажиллаад удаагүй байна. Өмнө нь би Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Тэр үед Сүхбаатар аймгийн гурван сумандАтморкомпанийн зүгээс   100 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлж  энэ ажилд би гар бие оролцсон. Улсаас нэг ч төгрөг авалгүйгээр 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруултыг босгожАтморкомпани олон бэрхшээл саадыг даван туулж энэхүү  бүтээн байгуулалтыг амжилттай дуусгасан. Иргэд хүсэл зорилгоороо нэгдэж чадвал цэвэр бохир усны асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж болдогийг ойлгосон. Тухайн үед төр засгийн дэмжлэг ч сайн байсан. Төр засгийн удирд­лагад ажиллаж байсан хүмүүсийн дэмжлэг, тусалцаа түүнчлэн банк санхүүгийн байгууллагын дэмжлэгээр энэ төсөл биелэлээ олсон. Төслийн үр дүнд  иргэд анх удаа сумандаа ипотекийн зээлд хамрагдаж орон сууцтай болсонАнх удаагаа малчины моргейжийн зээл амьдралд хэрэгжсэн. Ер нь энэ улсад анхны гэсэн тодотголтой олон үйл явцыг хэрэгжүүлсэн төсөл болсон. Хөдөө сумдын иргэд орчин үеийн орон сууцад амьдрах соёлыг бий болгосон төсөл гэдгийг бас нэмж хэлэхийг хүсч байна. Тэндхийн оршин суугчид СӨХ-ийн зарчмаар ажиллаж амьдрах гээд хотод байдаг харилцаанд шилжсэн. Энэ харилцаа тэдний хувьд шинэ зүйл болохоор бэрхшээл саадыг даван урагшилж байна.

- Танай компанийн хамтран ажиллаж байгаа Хаан банкны Ногоон зээлд иргэд хэр хамрагдаж байна вэ?

-Өнгөрсөн намар 200 орчим айл өрхийн төлөөлөл манай компанид ирж   энэхүү зээлийн санхүүжилтээр манай үйлчилгээг авах саналтай байгаагаа илэрхийлсэнХарамсалтай нь хоёр өрх л энэхүү зээлд хамрагдсан. Асуудал юундаа байгааг олж тогтоохоор банктайгаа хамтран судалж байна.

-Асуудалд төрийн бодлого бас  үгүйлэгдэж байна гэж харж болох уу. Мөн энэ чиглэлийн үйл ажиллагаанд улсын хяналтын байгууллагуудын  оролцоо  ямар байгаа вэ?

-Улс орны энэхүү тулгамдсан асуудалд зарим төрийн бус байгууллагууд анхаарал хандуулж эхэлсэнд манай зүгээс талархан хүлээн авч байна. Тухайлбал, “ Нутгийн шийдэл сан”-гаас хэрэгжүүлж буйЖорлонгоо өөрчильесургалтыг дэмжин оролцож байна. Хүний өдөр тутмын хэрэгцээ болсон жорлонгоос цэрвэх биш энэ асуудлыг шийдвэрлэхэд төрөөс системтэй бодлого үгүйлэгдэж байна. Төр бодлогоор дэмжвэл ариун цэвэр бохирын асуудлыг иргэд энэ талын үйлчилгээ үзүүлдэг байгууллагтай  хамтран өөрсдөө асуудлыг шийдэх өргөн боломж байгаа нь харагддаг. Хяналтын байгууллагуудын үүрэг оролцоо энэ салбарт мэдээж маш чухал. Компанийн зүгээс үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй зүйл их бий. ”Атморхууль дүрэм стандартын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл энэ чиглэлээр компани байгуулсан туршлага багатай хувь хүн, байгууллагууд  технологийн нарийн ажлыг хямд үнээр хийнэ гэдэг. Тусгай төсөв, өртөгтэй инженерийн туршлага мэдлэг шаардсан энэ ажлыгАтмор”-оос хямд хийнэ гэж хэрэглэгчдэд итгүүлдэг. Манайд ажиллаж байсан зарим нэг хүмүүс хувиараа компанийн нэр барьж дутуу дулимаг ажлуудыг  хийсэн тохиолдол ч байдаг.

Үүнээс болж иргэдийг хохироох байдал цөөнгүй гарч байна. Учир нь чанаргүй септик систем тавьснаас болж хоёр жилийн дараа бохир нь дүүрч байшингийн доороос нь эвгүй үнэр, үнэртэж хөрс нь бохирдож цаашид ашиглах боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл технологийн горим зөрчиж септик систем тавьдаг. Хямд, чанаргүй үйлчилгээг авсанаар  эргүүлээд хоёр дахин их үнэ төлж асуудлаа арилгах ийм л зүйл болдог. Тэдгээр компаниуд хариуцлага хүлээдэггүй, улсад татвар төлдөггүй, тогтсон хаяг дээрээ байдаггүй байнга нэрээ өөрчлөх зэргээр хариуцлагаас зугатааж иргэдийг хохироодогТиймээс хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар, мэргэжлийн хяналтын байгууллагууд үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Харин  “Атморулсад татвараа цаг тухайд нь төлдөг, үйлчилгээндээ гурван жилийн чанарын баталгаа өгдөг. Түүнчлэн 2003 онд анх байгуулагдахдааРокмон бюлдин ”-гийн II давхарт байрласан одоо ч  тэндээ байсаар л байна. Өөрөөр хэлбэл, буух эзэнтэй буцах хаягтай ийм л газар.Энэ салбартаа ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө төдийгөөс өдий хүртэл сайн муу нэр зүүн  болох болохгүйг туулан туршлага хуримтлуулж технологи нэвтрүүлж амжилтаа бататгаж яваа технологийн компани билээ. Энэ ч утгаар хүмүүсАтмор”-ийг сайн мэднэ. Энэ дашрамд манай www.atmor.mn, www. facebook.com./atmormn/ сайтуудаар  орж манай үйл ажиллагаа шинэ бүтээгдэхүүн үйл­чилгээтэй танилцаарай гэж хэлье. Мөн бид саяхан Рокмон бюлденгийн хоёр давхарт шинэ “Showroom” үзүүлэх танхимаа нээсэн. Манай үйлчилгээ бүтээгдэхүүнийг сонирхож байгаа хэнд ч энэ танхимын хаалгаа нээлттэй.

- Цаашид үйл ажил­лагаагаа өртгөх тухайд ямар бодлого барьж ажил­лахаар төлөвлөж байна вэ?

- Манайх ихэвчлэн тодорхой захиалгын дагуу айл өрх албан байгууллагын хэрэгцээнд тул­гуур­лан үйл ажил­лагаагаа явуулдаг. Харин сүүлийн жилүүдээс илүү нээлттэй, зөвхөн нийслэлийн хэмжээнд биш монголынхоо өргөн уудам нутаг дэвсгэрт байрлах аймаг, сум сууринд хүрч ажиллах бодлого барин ажиллаж байна. Энэ ажлын хү­рээнд ирэх долоо хоногт Завхан, Хөвсгөл, Булган аймгуудад хүрч ажиллахаар төлөвлөсөн. Мөн ирэх сард зүүн бүсийн зарим аймгуудад манай компанийн үйл ажиллагааны нээлт, өдөрлөгүүд болно.

454545 Untitled-2 Untitled-3

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин