УБТЗХНН нь Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулдаг. Тус нийгэмлэг нь өнгөрсөн онд 22,8 сая тонн ачаа тээвэрлэж түү­хэндээ байгаагүй амжилт гаргасан бол энэ жил 25 сая тонныг тээвэрлэх том  зорилттой ажиллаж оны эхний гурван сарын байдлаар  “УБТЗХНН зургаан сая 173 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Үүнээс 697,0 мянган тонн импортын ачаа байсан юмМөн хоёр  сая 242 мянган тонн экспортын ачаа тээвэрлэлээ. “УБТЗХНН Ази- Европыг холбосон хамгийн дөт замаар ачаа тээвэрлэдэг бөгөөд Казахстан улсаар дам­жин өнгөрдөг кори­до­роос 513 км, Транс Ман­жуурын коридороос 748 км-ын дөт юм. Энэхүү давуу байдлааУБТЗХНН  ашиглаж чадсны үр дүнд  Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх ачааны хэмжээ энэ оны эхний гурван сарын байдлаар 789,3 мянган тонн болсон нь өнгөрсөн оныхоос 45,2 хувиар  илүү  байна.Энэ нь БНХАУ-аас ОХУ-ын чиглэлд ачааны хэмжээ 73,2. ОХУ-аас БНХАУ-ын чиглэлд 36,9 хувь тус тус өссөн гэсэн үг.Өнгөрсөн оны эхний улиралд манай улсын нутгаар дамжин өнгөрсөн транзит чингэлгийн галт тэрэгний тоо 62 байсан бол энэ оны эхний саруудын байдлаар 228-д хүрсэн нь томоохон ололт юм.Тэгвэл энэ онд транзит чингэлгийн галт тэрэгний тоог ноднингоос хоёр  дахин өсгөж 1000-д хүргэхээр ажиллаж байна.

Замын ажлын үндсэн үзүүлэлтүүдийн нэг болох ачилтын хэмжээ 4 сая 686.6 мянган тонн-д хүрэв.  Хойт, өмнөд хилээр ачаатай хүлээн авсан ва­гоны тоо хоногт 408 вагон байгаа нь  өнгөрсөн онтой харьцуулахад 161 -ээр илүү байна. “УБТЗ” ХНН-ийн тээврийн үзүү­­­лэлтүүд ийнхүү бү­хэлдээ өссөн байгаа нь энэ жил тус нийгэмлэг өмнөө тавьсан зорилтоо биелүүлж, манай улсын эдийн засгийн өсөлт улам нэмэгдэх сайхан тө­лөвийг харуулж байна гэж “УБТЗ” ХНН-ээс мэдээлэв. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин