Д.ЭНХЭЭ
Гадаад эрэлт өсөн нэмэгдэж, дотоодын хэрэгцээний өсөлт тогтвортой байсны үрээр хөгжиж байгаа гол улс орнуудын эдийн засаг 2017 онд өсөн нэмэгдэх чиг хандлагаа хадгалж чадлаа. Энэ тухай жил бүр болдог Боагийн Азийн форумын хүрээнд нийтлэгдсэн “Хөгжиж байгаа эдийн засаг – 2018” – ын тухай илтгэлд дурджээ. Эдгээр улс орны дотоодын нийт бүтээгдэхүүний дундаж өсөлт 2017 онд ойролцоогоор 5,1 хувь байгаа нь 2016 оныхоос 0,5 хувиар өндөр байгаа аж. Бүрэлдэн төлөвшиж буй зах зээл (“Е11”) бүхий гол улс орнуудын тоонд Аргентин, Бразил, Хятад, Энэтхэг, Индонез, БНСУ, Мексик, ОХУ, Саудын Араб, ӨАБНУ, Турк улсууд багтжээ.
Эдийн засгийн өсөлтөд худалдааны протекционизм тууштай түлхэц болж чадахгүй, харин ч эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хязгаарлана. Энэ тухай Боагийн Азийн форумын илтгэлд өгүүлжээ. Экспортын чиг баримжаа бүхий Азийн эдийн засаг протекционизмын урхинд орох ёсгүй, гадаад орчны шинэ өөрчлөлтөд дасан зохицож, инновацид суурилсан өсөлтийн шинэ өндөрлөгт хүрэх урьдчилж харсан арга хэмжээг авах ёстой ажээ.
Эх сурвалж: www.polit.mn