Д.ОЮУН
“Зууны мэдээ” сонин “Барилга бүтээн байгуулалт” булангаараа барилгын салбарын шинэ технологи, шилдэг бүтээгдэхүүн, чанартай үйлчилгээний талаарх цогц мэдээллийг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ дугаараараа бид “Олл топ майнд” компанийн нэвтрүүлсэн бетон шалны өнгөлгөөний “Лидойд флор” технологийг онцоллоо.
“Олл топ майнд” компани бетон шалны “Лидойд флор” өнгөлгөөний технологийг нэвтрүүлжээ. Тус компани бетон шалны цутгалт, өнгөлгөө хийж байгаа бөгөөд Солонгос болон Швейцарийн алдарт “Сика” брэндийн материалаар үйлдвэрлэдэг юм байна. “Лидойд флор” нь гурван өөр технологийг нэгтгэсэн учраас чанар, эдэлгээ, үзэмжээрээ бусад шийдлүүдээс шинэлэг технологи гэдэг аж. “Лидойд флор” гэдэг нь Lithium гэх химийн элементээс үүдэн гарсан Грек үг бөгөөд бетон шалны гадаргууд Lithium silicat суурьтай нэмэлт бэхжүүлэлт хийгдэж, өндөр хатуулгатай, үрэлтийн коэффициент өндөртэй шал үүсгэдэг байна. Энэ дэвшилтэт технологи нэвтэрснээр бетон шал хэрэглэгчдийн урсгал зардал буурч, ховхрох, хагарах, тоос босох эрсдлээс хамгаалах боломж бүрджээ. Толь мэт толигор гадаргуу нь хальтиргаа үүсгэхгүй, цэвэрлэхэд хялбар, гэрлийн ойлт сайтай тул эрчим хүчний хэмнэлттэй, тос, масло, шатахуун, ус асгасан тохиолдолд 24 цагийн дотор цэвэрлэвэл толбо тогтдоггүйгээрээ давуу талтай хэмээн “Олл топ майнд” компанийн захирал Э.Ундармаа хэллээ. Энэхүү өнгөлгөөг граж, агуулах, үйлдвэрийн объект, худалдаа үйлчилгээний танхим, авто угаалгын газруудад ашиглах боломжтой. Энэ технологийг ашиглан шал цутгахад бетоны хольцоос шалтгаалан харагдах байдал нь янз бүр байх ба плаптинум, классик, гоулд, силвер, бронз хэмээн ангилдаг. Мөн захиалагч өөрийн ээлтэй чулууг хольцонд хийхийг хүсдэг тухай тус компанийн захирал Э.Ундармаа ярьж байв. Сүүлийн үед бетоны цутгалтын чанар сайжирч байгаа ч бетон цутгалтын шаардлага хангахгүй байх нь бий. Тиймээс шинэ технологийг ашиглан чанар, эдэлгээг нь сайжруулах боломжтой юм байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин