Ц.БАЯР

 Сeramicas Aparici” брэнд нь хана ба шалны интерьер, экстерьерийн шийдэлд зориулсан керамик болон чулуун плитагаараа алдартай. Дэлхийн алдартай брэндийг Монголд албан ёсны эрхтэйгээр  “Swiss City” компани 2015 оноос эхлэн борлуулж байна. Тус компани “Aparici” брэндийн байгальд ээлтэй leed системээр магадлан итгэмжлэгдсэн улаан, цагаан өнгийн керамик, чулуун плитаг Монголын зах зээлд нийлүүлж  байна. Бүтээгдэхүүнийг өндөр чанартай техникийн үзүүлэлт сайтай байлгахын тулд шатаах дамжлагад хоёр удаа оруулдаг аж. Мөн плитаныхаа гадаргууд онцгой товгор 3D шийдэл оруулдагаараа бусдаас ялгардаг байна. Түүнчлэн плитаны өнгөлгөөг дэвшилтэт технологиор хийдэг бөгөөд ус нэвтрэхгүй, цан цохихгүй, гадна фасаданд ашиглах боломжтой хэмээн “Swiss City” компанийн менежер Б.Бадамгарав хэлэв. Дизайнаа хоёр жил тутам шинэчилдэг учир нэг загварын плита түгээмэл тархдаггүй. Чулуун плитаг орон сууцны болон худалдаа үйлчилгээний төвүүдэд ашигладаг юм байна. Мөн худалдан авагч хүссэн хэмжээгээрээ захиалах боломжтой. Гар аргаар урласан Ази/Перс/ хивснээс санаа аван бүтээсэн чулуун плитаны коллекци Ойрхи Дорнын онцгой өнгө аясыг илэрхийлдэг бол Английн чимэглэлийн алдарт дизайнер Стив ЧарлесАparici” компанийн “ Shagreen” коллекцийн загварыг сувдан загасны онцгой, гоёмсог талст хээнээс санаа аван бүтээжээ. 60x60, 90x90 смийн хэмжээтэйгээр гаргасан чулуун плита нь үйлчилгээний төвүүд болон хувийн орон сууцад төгс зохицно гэж тус компанийн менежер Б.Бадамгарав ярьсан юм. “Aparici Showroom” нь  Хан-Уул дүүрэг Мишээл барилгын их дэлгүүрийн I давхарт байрладаг бөгөөд захиалгыг ажлын таван өдөрт багтаан нийлүүлдэг  байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин