Ц.МЯГМАРБАЯР
Үндэсний үйлдвэрлэгч “Монгол ванн Констракшн” компани 2012 онд байгууллагджээ. Монгол Улсад үйлдвэржилт хөгжиж байгаа энэ цаг үед импортын бүтээгдэхүүнийг орлох чанартай, өнгө загварын өргөн сонголттой шахмал чулуун ванн, угаалтуурыг үйлдвэрлэж байна. 1-2 метрийн урттай 20 гаруй загварын ванн, жакузи үйлдвэрлэдэг. Мөн энгийн болон тавцантай, тавиуртай 10 гаруй төрлийн угаалтуурыг үндсэн болон завсрын өнгө, судалтай болон саатай зэрэг 20 гаруй өнгөний сонголттойгоор үйлдвэрлэдэг ажээ.
Монгол орны байгалийн чулуу учир бат бөх, эдэлгээ сайтай, хүний биед сөрөг нөлөөгүй, шарлаж өнгөө алдахгүй давуу талтай. Сонгосон ваннаа дэр, бариул болон дөрвөн өнгийн гэрлээр асах усан массажны аппаратаар тоноглуулах боломжтой. Усны дулаанаа удаан хадгалдагаас гадна халтирахаас сэргийлсэн хээ болон ялгарах хэв загвартай. Ванны урд хаалттайгаа хамт гардаг учраас өнгө үзэмжтэй. Тиймээс ванны нүүр хийх плита, цемент зэрэг нэмэлтзүйл худалдан авах шаардлагагүй. Сантехникийн хүндрэл гарсан үед хаалтаа авч болдог. Захиалгын тоо, хэмжээнээс хамаарч бүтээгдэхүүний үнэ, төлбөрийн нөхцөл, урамшууллын уян хатан бодлого барьдаг гэж “Монгол банн” компанийн марктенгийн менежер Т.Ариунтөгс бүтээгдэхүүнийхээ онцлогын тухай ярьсан юм. Мөн гаднах өнгөлгөөний хувьд паалант будаг учраас өнгөр тогтохгүй, шарлаж хуурахгүй, хотолзож чимээ өгдөггүй. Сард 600 ванн үйлдвэрлэх хүчин чадалтай. Иргэдийн захилга 1-2 өдрийн дотор гардаг бол байгууллага аж ахуйн нэгжийнх гэрээний дагуу захиалсан тооноос хамаарч нийлүүлдэг. Олон тооны захилгатай ванн дээд тал нь 10 хоногт багтааж үйлдвэрээс гардаг. Импортоор орж ирдэг төмөр болон хуванцар ваннуудаас чанартайгаас гадна үнийн хувьд хямд. Энэ хугацаанд эднийх 100 орчим барилгын компанитай хамтран ажиллаж, 10 мянга гаруй орон сууцанд монгол залуусын халуун сэтгэл, хичээнгүй хөдөлмөр шингэсэн амсар өөдөө ариун цагаан бүтээгдэхүүнээ нийлүүлжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин