С.САРУУЛ
Урд шөнө /2018.03.28/ ОУВС-ийн захирлуудын зөвлөл хуралдаж Монгол Улстай хамтарч хэрэгжүүлэх буй гурав дахь үнэлгээг баталжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Дөнгөж сая ОУВС-ын захирлуудын зөвлөл манай улстай хамтарч хэрэгжүүлж буй хөтөлбөрийн 3 дахь үнэлгээг баталлаа. Ийнхүү Засгийн газрын үйл ажиллагааг, бодлогыг нь, гарсан үр дүнг нь ОУВС дэмжлээ. Сүүлийн 3 сарын дотор 1, 2, 3 гээд бүх үнэлгээг батлууллаа. Бодлогын алдааг засаж, зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлж, зөв бодлогыг дэмжсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Эдийн засагт үүр цайж байна аа байна” хэмээжээ.
Эх сурвалж: www.polit.mn