Ж.ЦОГЗОЛМАА

Урд хөрш авлигатай хийх тулааныхаа зэр зэвсгийг хэрхэн “шинэчилж” буй талаар ВВС агентлаг мэдээлжээ. Энэ талаар тоймлон хүргэе.

Ши Жинпиний хувьд Хятадын Ерөнхийлөгч болсны дараагаар өмнөө тавьсан томоохон зорилго нь авлигыг устгах дайралт байсан юм. Түүний энэ компани одоо өргөжин тэлж, сая сая хүний хүчээр авлигын эсрэг шинэ агентлаг болох алхмыг бүрдүүлжээ.

Үндэсний хяналтын хорооноос “Төрийн бүх албан хаагч төрийн хүч байх ёстой” гэж үзэж байгаа юм. Үүнд зөвхөн намын гишүүдийг ч хамаа­руулаагүй аж. Ин­гэс­нээр хяналтын албаных­наас гурав дахин олон хүн энэ албанд зүтгэх юм.

Гэвч шүүмжлэгчдийн үзэж буйгаар ийнхүү шинэ бүрэлдэхүүний тоог нэмсэн нь Дээд шүүхээс ч илүү зэрэг зиндаанд хүргэж байна гэжээ. Тухайлбал, “Эмнэсти Интернэшнл” олон улсын хүний эрхийн байгууллагаас энэ үйл явдлыг “Хятадад хүний эрхэнд системтэйгээр заналхийлж байна” гэв.

АВЛИГЫН ЭСРЭГ ШИНЭ АГЕНТЛАГ

Авлигын эсрэг ийнхүү хөдөлж буй нь Хятадын хувьд шинэ зүйл биш. Коммунист намын сая илүү албаны хүмүүс угаасаа л дэг журамтай байсаар ирсэн.

Гэвч энэ нь хязгаартаа тулж, одоо өөрчлөгджээ. Өнөөдрийг хүртэлх гол үүргийг Коммунист намын Сахилгын хяналтын Төв хороо гүйцэтгэж байв.

Өөрөөр хэлбэл, авлига, хууль бус мөнгө, хээл хахуулийн хэрэгт холбогдсон хүмүүсийг албан тушаалаас нь түдгэл­зүүлж, шүүхэд шил­­жүүлдэг байжээ. Ингэс­нээр тэд хоригдож, ял шийт­гэлээ нэмүүлж, эс­вэл цаазын ялаар шийтгүүлдэг байв.

Ноён Ши-гийн энэхүү компанийн ажиллагаан дор илчлэгдсэн хүмүүс гэвэл нэгэн цагт Хятадын томоохон улстөрчдийн нэг явсан Жоу Ёонканг (Zhou Yongkang), Бо Шилай (Bo Xilai) нар байлаа.

Тэгвэл шинээр үүсч буй агентлаг нь төрийн бүх шатны албан бай­гууллага, тэр дундаа эмнэ­лэг, сургууль зэрэг газарт ч хяналтаа тавих юм.

Энэхүү агентлагийг Янг Шиаоду (Yang Xiaodu) толгойлох бөгөөд тэрээр дээрх хорооны орлогч даргаар ажиллаж байсан нэгэн юм.

Агентлагийн эрх, хүч

Тус агентлаг нь зэрэглэлээрээ Дээд шүү­хээс ч өндөрт тавигдах аж. Мөн хяналт, шалгалт, мөр­дөн байцаалт явуу­лахын зэрэгцээ шийтгэл оноох ч эрхтэй байх юм.

Түүнчлэн Засгийн газрын ямар ч албан тушаалтныг байцаах, хорих, хөрөнгийг битүүмжлэх эрх мэдэлтэй байхаар болжээ.

Ийнхүү урьд хожид үзэгдээгүй энэ хүч нь баривчилгааны системд ч өөрчлөлт оруулж байгаа юм. Өмнө нь shuanggui хэмээх нэртэй хуулийн хөтөлбөр хэрэгжиж, намын гишүүдийг бай­цаан хорьдог байсан бөгөөд тэднийг хэргээ хүлээх хүртэл хуульчид болоод гэр бүлийнхэнтэй нь холбоо тогтоолгодоггүй байсан юм.

Одоо дээрх хуулийн албан ёсны үйл ажиллагааг дээрх хорооноос liuzhi хэмээн нэрийг нь өөрчлөн хэрэг­жүүлэх аж. Ингэхдээ сэжигт­нүүдийг зургаан сар хүртэлх хугацаагаар хуулийн ямар нэгэн зөв­лөгөө тусламжгүйгээр саатуулах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин