Н.ДАЯН

 Монголын уран нийтлэлийн мастер Б.Золбаяр, түүний гэргий, сэтгүүлч Э.Энэрэл нарын “Ертөнц энд” хэмээх аян замын тэмдэглэлтэй шинэ ном уншигчдын гарт очлоо. Номонд тэдний бичсэн “Америкийн дааган холбоо”, “Австралийн титэм Аделэйдэд өнгөрүүлсэн 90 хоног”, “Харвардын хаялга”, “Солонгос өнгө”, “Хөв хөх тунараа”, “Үл гандахын орон”, “Маргад эрдэнийн Мьянмар улс”, “Чулуун хотын торон гивлүүрийг сөхөхүй”, “Альпийн нурууны салхинд илбүүлж Адриатын тэнгисийн усанд булхсан Хорват”, “Япон хэмнэл” гэсэн тэмдэглэл багтсан байна. МЗЭ, МСНЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Б.Золбаяр өмнө нь “Бүтэн”, “Бүлээн”, “Бүгээн” зэрэг номыг хэвлүүлж, анхны хоёр ном нь англи хэлээр хөрвүүлэгдэн хэвлэгдэж байсан юм. Харин түүний гэргий Э.Энэрэл МСНЭ-ийн Бодоогийн нэрэмжит уран бүтээлийн шагнал хүртэж, сэтгүүл зүйн мэргэжлийн судлаач, шүүмжлэгч, доктор Т.Баасансүрэнгээр бүтээлүүдээ үнэлүүлж, шүүмж бичиж хэвлүүлж байжээ.

CNXAbanner1

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин