Р.Оюун

 Зууны мэдээсонины “ZM memory” буланд гурван жилийн өмнөх энэ өдөрДэлгэцийн танил”-д Ж.Бунтарын сахилгагүй шар буюуШинэ үсгийн багшкиноны Тулгаа хүүгийн дүрд тоглосон Б.Гарьдыг зочноор урьжээ.

Аав ээж, өвөө эмээ, ах эгч шигээ хүмүүст хичээл зааж буй 15 настай түүнийг нутгийнхан нь шинэ үсгийн багш хэмээнэ. Түүний хэлж, ярьж байгаа бүхэн нь хэзээний том хүн шиг. Гэхдээ хааяа ээждээ эрхлэх нь бага гэдгийг нь илтгэнэ. Жаахан хүүгийн хэрхэн өөрчлөгдсөн болон уран бүтээлийн сонин хачныг хүүрнэсэн байна. “Шинэ үсгийн багшкиноны Тулгаагийн дүрд 200 гаруй хүүхдээс сонгон шалгаруулалт хийхэд Б.Гарьд тэнцжээ. Тухайн үед аавынх нь найзууд болон урлагийнхан түүнийг таньдаг байсан учирЖ.Бунтарын сахил­гагүй шар хүү энэ дүрд яг тохирногэж зөв­лө­хийг найруулагч олон удаа сонссон аж.

Удал­гүй Тулгаагийн дүрд тог­ло­хоор болсныг нь зохиолч Б.Жамбалдорж түүнд хэлжээ. Тэрээр “Чи миний багын төрхтэй дэндүү адилхан юм. Би яг л чам шиг хүү байлаа” гэж хэлсний Б.Гарьд одоо хүртэл дурсан санадаг талаараа ярилцлага өгч байв.     

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин