Б.СОЛОНГО

 

Ирэх оны төсвийн төс­лийг тун удахгүй УИХ-аар хэлэлцэх гэж байна. Энэ удаагийн төсвийн төсөл нь Шинэчлэлийн Засгийн газраар хаяглагдаж бай­гаа­гаараа онцлог. Улсын төсвийн хөрөнгийг юунд зарцуулах нь тодорхой, өөрөөр хэлбэл нарийн зу­раг­ласан замтай байх ёс­той. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайдын багцад хаяглах эзэнгүй, зориулах хөтөлбөргүй 31.7, мөн хө­рөнгө оруулалт гэсэн нэр­тэй 50 тэрбум төгрөгийг тусгасан нь анхаарал татлаа.

Тодруулбал, ирэх онд Монгол Улсын Ерөнхий сайдын төсвийн багцын хэмжээ 72.9 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 37.7 тэрбум төгрөгөөр нэмэгд­жээ.  Мөн түүний багцад 100,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт  багтсан гэж төсвийн төсөлд тус­гажээ. Засгийн газрын тэргүүний хийж, хэрэг­жүү­лэх хөтөлбөрт дараах зүйлс багтдаг. Хүйсийн тэгш байдлыг хангах, Мэ­дээллийн нэгдсэн тогтол­цоо, Төрийн тусгай хам­гаа­лалт, Үндсэний аюул­гүй байдлыг хангах, Ол­борлолт, уул уурхай, цац­раг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиг­­лах, дотоод гадаад шуурхай мэдээллийн үйл ажиллагаа. Эдгээр үндсэн долоон хөтөлбөр дээр нэ­мэг­дэн орж ирсэн нь Зас­гийн газрын шинэ бод­логын нөөц гэгч ажээ. Энэ нөөцөд 31.7 тэрбумыг тө­сөвлөсөн байх юм. Эхний хөтөлбөрүүдийг бүгдийг нь дэс дарааллан, нарийвч­лан тодорхойлжээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэ­хийн тулд ийм ажил хий­нэ. Тэрэнд нь тэдэн төгрөг зарцуулна гэх мэт. Харин Засгийн газрын шинэ бод­логын нөөц гэд­гийн талаар бүхэл бүтэн төсвийн тө­сөлд ганцхан өгүүлбэр орсон байна. Тэр нь “Энэ мөн­гөөр бүтэц зохион бай­гуу­лалтын өөрчлөлт, Зас­гийн газрын шийдвэрийг хэрэг­жүүлэхтэй холбоотой аж­лыг гүйцэтгэнэ”. Ин­гээд л боллоо. Бусад хөтөл­бөрүүдийг 2014, 2015 онуу­дад хэрхэн санхүүжүүлэх төсөөллийг бичсэн байхад Шинэчлэлийн Засгийн газрын нөөцийг хэрхэн төсөөлөх нь тодорхойгүй. Зөвхөн 31.7 тэрбумыг тө­сөв­лөлөө гэснээс биш ца­лин, татаас, төсөөлөл зэ­рэгт 0 гэсэн цифр л ха­рагдана. Үүнээс гадна хө­рөн­гө оруулалтын тал хувь буюу  50 тэрбум төг­рөгийг Шинэчлэлийн хө­төлбө­рийг хэрэгжүүлэхэд зар­цуу­лахаар төлөвлөсөн гэ­жээ. Засгийн газрын шинэ бодлогын нөөц, Ши­нэч­лэ­лийн хөтөлбөр гэгч нь нэг зүйлийн тухай яриад бай­на уу, хоёр тус­даа асуудал уу гэдэг нь 2013 оны төс­вийн төсөлд тун тодор­хойгүй байна.

Тэгэхээр Засгийн газ­рын шинэ бодлогын нөөц гэж чухам юуг хэлээд бай­гааг, энэ мөнгийг хэнд, ямар төсөлд зарцуулахыг тодорхой тайлбарлах үүр­гийг төсөл боловсруулсан нөхдүүд хүлээж таарах нь. Ингэхэд Засгийн газрын шинэ бодлого гэдэгт юу байж болох вэ. Салбар яам­дууд нь өөрсдөд оноогд­­­сон мөнгөтэй. Зас­гийн газрын мөрийн хө­төлбөрт багтсан төсөл, хө­төл­бөрүүд ч санхүүжилт­тэй. Тэгэхээр “эзэнгүй” энэ мөн­гийг тодорхой бол­гох­гүй бол нарийвчилсан зураг­лалтай байх ёстой төсвийн хуулийг зөрчсөн үйлдэл болох нь гарцаагүй. Баг­цын­хаа тал хувийг эзэл­­сэн энэ мөнгөөр юу хийхээ тайлбарлаагүй хэр­нээ 114 сая төгрөг төсөвлө­сөн Хүй­­сийн тэгш байд­лыг хан­гах хөтөлбөр, 269 саяыг төсөв­лөсөн Олбор­лолт, уул уур­хай зэрэг бус­дынх нь нарийв­чилсан за­дар­гааг тун сүр­хий гарга­сан байх юм. Ирэх онд Шинэ Ерөн­хий сайдын хэрэг­жүү­лэх хө­төл­бөрийн зар­дал өм­нө­хөөс бараг хоёр дахин нэ­мэгджээ. Тод­руул­бал, Үн­дэсний аюул­­­гүй байд­лыг хангахад ирэх жил найман тэрбу­маар, Тө­рийн тусгай хам­гаа­лал­тад 1.3 тэрбу­маар, Хүй­сийн тэгш байд­лыг хан­гахад хоёр дахин илүү мөнгийг зарцуулах гэнэ. Засгийн газар улсын тө­сөвт илүү мөнгө суул­гаж, гишүүдэд нэг, нэг тэр­бум төгрөг олгох гэж бай­на гэсэн яриа төсвийн эр­гэн той­ронд “ниссээр” байгаа.

Төсвийн төсөлд тусга­сан эзэнгүй мөнгө энэ яриаг үнэн, худал эсэхийг удахгүй харуулах биз.  31.7 эсвэл 50 тэрбумаар хэрэг­жүүлэх Засгийн газрын шинэ бодлого, Шинэч­лэлийн хөтөлбөр гэгч ур­таас урт ажлын жагсаалт гэнэт гараад ирж магадгүй л юм.

16. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ТӨСВИЙН БАГЦ

 


Төсвийн хураангуй


 

/сая төгрөгөөр/

 


 

 

 

Хөтөлбөрийн нэр

2013 оны төсөл

Дунд хугацаа

 

Нийт урсгал зардал

Үүнээс:

 

 

2014

төсөөлөл

 

 

2015

төсөөлөл

 

Цалин, НДШ

Бараа,

үйлчилгээний

бусад

 

Татаас шилжүүлэг

НИЙТ ДҮН

72,944.0

20,080.4

51,219.1

1,644.5

39,472.1

41,574.9

Хөтөлбөр 1. Хүйсийн тэгш байдлыг

хангах

114.0

75.3

38.7

 

102.4

107.7

Хөтөлбөр 2. Мэдээллийн нэгдсэн тогтолцооны дэд бүтэц

6,104.5

1,378.1

4,326.3

400.1

6,735.1

7,085.3

Хөтөлбөр 3. Төрийн тусгай хамгаалалт

10,262.7

6,935.5

2,998.3

328.8

10,261.0

10,794.6

Хөтөлбөр 4. Үндэсний аюулгүй байдлыг

хангах

20,216.5

9,776.7

9,759.8

680.0

17,293.9

18,193.2

Хөтөлбөр 5. Олборлолт, уул уурхай

269.2

 

262.0

7.2

295.9

311.2

Хөтөлбөр 6. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах

2,953.1

902.9

1,828.9

221.3

3,094.7

3,255.6

Хөтөлбөр 7. Дотоод, гадаад шуурхай мэдээллийн үйл ажиллагаа

1,275.9

 

1,011.9

 

256.9

 

7.1

 

1,689.1

 

1,827.2

 

 

 

 

 

 

 

Õºòºëáºð 8. Çàñãèéí ãàçðûí øèíý áîäëîãûí íººö

31,748.1

0.0

31,748.1

0.0

0.0

0.0