Ч.ЗОТОЛ

 

Ерөнхий сайд өчигдөр Багануурын нүүрсний уур­хайд ажиллалаа. Энэ үеэр хоёр асуудлыг шийд­сэн юм. Улаанбаатарынх­ны  хэрэгцээг хангадаг тус уурхайгаас ченжүүд  нэг тонн нүүрсийг  27.5 мянган төгрөгөөр авч, иргэдэд хүргэхдээ 210 мянган хүр­гэж үнэ хөөрөгдөж байс­ныг  эцэслэнэ гэдгээ гүй­цэтгэх засаглалын тэргүүн  хэллээ. Иргэдэд хямд үнээр нүүрс нийлүүлэх ажлыг сар гаруйн хуга­цаанд судалсаны эцэст  дээрх  шийдвэрийг гарга­сан бөгөөд иргэд 14 хоно­гийн дараа гэхэд 40 кг-аар савласан нүүрсийг 700-800 төгрөгөөр худалдан авах боломжтой болно. Өөр нэг асуудал нь төрийн өмчит Багануурын  уурхайг той­руу­лан  хувийн компаниу­дад олгосон газрын зөв­шөөр­лийг хүчингүй бол­гос­ноор олон жил ярьсан маргаанд цэг тавилаа.