Төслийн ахлах зөвлөх ЯМАШИТА МАМОРУ

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогдонНийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

 Японы тэтгэврийн даатгалын тогтолцоонд байдаг хөнгөлөлтийн үйл­чилгээ буюу даатгуу­лагчийн орлогын төв­шинг харгалзан шимт­гэлээс чөлөөлдөг сис­темийг танилцуулъя. Манай улсын 20-иос дээш насны иргэд тэтгэврийн даат­галд хамрагдан шимт­гэл төлөх ёстой. Харин оюутан, ажилгүй иргэдийнорлогын мэдүүлэг”-ийг үндэслэж, мөн тэтгэврийн даат­галын байгууллага даат­гуулагчдаас ирсэн хү­сэлтийг шалгаад ор­логын хэмжээ хүрэхгүй тохиолдолд шимтгэл төлөлтөөс чөлөөлдөг. Үүний тулд орлого батлах хоёр төрлийн бичиг баримтыг бүрдүүлнэ. Тухайл­бал, татварын ерөнхий газраас гаргадаг даатгуулагчийн өмнөх жилийн орлогын баримт. Ажилгүй болсон эсвэл үйл ажиллагаагаа зогсоосныг гэрчлэх бичиг баримт юм.

Microsoft PowerPoint - jica-2.27-pp

Түүнчлэн даатгуулагч орлогогүй учраас шимт­гэлээ төлж чадахгүй. Эцэст нь иргэн шимт­гэлээс чөлөөлөгдөх хү­сэлтээ гаргаагүй бол тэ­жээгчээ алдсаны юм уу эсвэл тахир дутуугийн тэтгэвэр авах боломжгүй. Тэтгэврийн тогтолцоо нь “даатгал” учраас үүнд хамрагдаагүй иргэн баталгаагүй болно гэсэн үг. Харин даатгуулагч шимтгэлээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол тэжээгчээ алдсаны болон тахир дутуугийн тэтгэвэр авна. Бодит байдал дээр шимтгэлээ төлөөгүй байсан ч тэтгэвэр олгоно гэсэн үг. Ийм системээр Япон улс хэнд ч тулгарч болох аливаа эрсдэлээс иргэдээ хамгаалдаг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин