Уул уурхайн эдийн засагч Л.НАРАНБААТАР
“Зууны мэдээ” сонин “Гложекс консалтинг” компаниас гаргадаг уул уурхайн салбарын судалгааны мэдээллээс хүргэж байна.
Уул уурхайн салбарт старт-ап компаниуд бий болсоор байна. Энэ оны эхний байдлаар дэлхий аяар энэ салбарт ойролцоогоор 200 гаруй старт-ап компани үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Старт-ап компаниуд бүхий л уул уурхайд чиглэсэн гайхалтай үйлчилгээ, шийдэл, бүтээгдэхүүнүүдийг санал болгож буй. Уул уурхайн томоохон компаниуд бүгдийг өөрсдөө зохион бүтээхээс илүү старт-ап компаниудын инновацид тулгуурлах нь зүйтэй юм. Ингэснээр үйл ажиллагааг хүлээн зөвшөөрүүлэх гол үзүүлэлт болох тогтвортой уул уурхайд хөтлөх үйл явцыг хурдасгах боломжтой болох юм.
Уул уурхайн салбарт старт-ап компаниуд өсч байгаа нь өнөөгийн болон ирээдүйн хандлагыг тодорхойлохоос гадна хөрөнгө оруулагчид эдгээр компанид хөрөнгө оруулах үнэ цэнийг хэдийн мэддэг болсон хэрэг.
Хөрөнгө оруулагчид аажмаар хөрөнгөө гарааны бизнест зориулах болсныг хүснэгтээс харж болно.
Уул уурхайн старт-ап компаниудын үйл ажиллагааны голлох чиглэл
Старт-ап компани эзэмшигчид уул уурхайн салбарыг сайжруулах голлох зургаан чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Эдгээр нь технологи, дэд бүтэц, байгаль орчин, санхүү, хүний нөөц мөн үйл ажиллагаа. Чиглэл бүр нь мөн дотроо хэд хэд хуваагдана. Технологид суурилсан старт-апууд уул уурхайн томоохон компаниудад дараах үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдээр хангах боломжтой. Тухайлбал, машин техникийн утасгүй мэдрэгчтэй сүлжээнээс авахуулаад машины мэдээлэл цуглуулагч. Үүлэн сүлжээ, машины өөрөө удирдах үүлэн платформ, дрон, сүлжээнд суурилсан хайгуулын мэдээлэл удирдах систем, уурхайн талбайн автоматжуулалт, сүүлийн үеийн геотехникийн тоон загварчлал зэргийг нэрлэж болно.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин