М.БААСАНДЭЛГЭР

НҮБ-ын зөвлөх, биологич Д.Энхбилэгтэй Монголын хөхтөн амьтны талаар ярилцлаа.

 -Манай улсад бүртгэгдсэн шинэ төрлийн амьтанг судалж байгаа гэж сонслоо. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хэнтий аймгийн Батширээт сумын Бэрх багийн Баруун Номгоны  орчимд малчин  Р.Дугарсүрэнгийн нохой мууртай адилхан амьтан барьсан гэх мэдээ­лэл ирсэн. Энэ дагуу НҮБ-ын орон нутгийн зохицуулагч З.Ууганбаяр болон малын эмч М.Түвшинзаяа нарын хамт Батширээт сумын нутагт очсон. Гэтэл тэр амьтан манай оронд өмнө нь бүртгэгдэж байгаагүй, муурын (мий) төрлийн амьтан байсанАрьс, гадаад төрх, шин­­­жээр таамаглаж, тухайн зүйл амьтныг шинж­лэх ухааны арга зүйгээр тодорхойлоход шаардлагатай гавлын ясыг олж, авчирсан юм. Энэ амьтныгДорнын мийгэх зүйл болохыг гавлын яс болон бусад таних шинж тэмдгээр нь тодруулаад байнаМөн  дэлхийн тархалтын тухай мэдээллүүдийг нягталж, манай орны нутагт яаж нэвтэрсэн талаар судалж байна.

-Энэ муур нь ховорт тооцогддог уу?

-Тийм ээ. “Дорнын мийгэдэг амьтан манай орны зүүн, зүүн өмнөөс хэдэн жилийн өмнөөс орж ирсэн байх магадлалтай байнаТэгэхээр манай оронд нэг төрөл зүйл шинээр мэдэгдэж, нэмэгдэн бүртгэгдэж байна. Цаашид мэргэжлийн судлаачид нарийвчилсан судалгаануудыг хийх нь гарцаагүйХэнтий аймгийн энэ бүс нутагт амьдран суугаа малчид харсан, үзсэн бол мэдээлэл өгөх хэрэгтэй.Манай оронд цоохор ирвэс, шилүүс, мануул, цоохондой гэх дөрвөн зүйлийн муурын төрлийн амьтан байдагХарин энэ муур нь шөнийн амьд­ралтай, махчин амьтан. Одоогоор энэ амьтандАмарын ойн муурэсвэлАлс дорнодын ойн муургэсэн монгол нэршлийг өгөхөөр ярилцаж байна.

-Манайд одоогоор хэдэн төрөл зүйлийн хөхтөн амьтан бүртгэлтэй байна вэ?

-Манай оронд 140 гаруй зүйлийн хөхтөн амьтан бүртгэлтэй. 1980 оноос өмнө амьтны аймаг, тэр дундаа хөхтөн амьтныг, тархац нөөцийг судлах бодлогыг төр, засгаас эрчимтэй хэрэгжүүлдэг байсан. Энэ нь юугаар илэрдэг вэ гэхээр амьтны нөөцийг судалж, агнаж ашиглаад бусад орон руу экспортлодог байж. Тухайн үед тэр амьтдын тоо толгой ховордож эсвэл ихсэж байгаагүй. Ихсээгүй гэдэг нь одоогийн жишээгээр тайлбарлавал ан амьтан ихсэнэ гэдэг нь тухайн байгалийн эко системд хөнөөл учруулж эхэлдэг. Жишээ нь, 1980-аад оны өмнө саарал чонын тоо толгойг барьж чаддаг байсан. Агнаж ашиглаад, арьсыг нь гадагшаа зарж, борлуулна. Тоо толгой нь нэмэгдэхгүй учраас чоно нь зэрлэг амьтан болон малд нөлөөлдөггүй байсан гэсэн үг. Одоо чоно хамгийн аюултай дайсан мэт болсон. 1985 ондУлаан ном”-д 16 амьтны санал оруулж байсан бол одоо 33 хөхтөн амьтан байна. Энэ нь эдийн засаг өсөх тусам амьтны тоо толгой буурч байгааг харуулж байна. Амьтны тоо толгой буурч байгаа гол хүчин зүйл нь хууль бус агнуур юм.

-Эдийн засаг өсөх тусам амьтны тоо толгой буурч байгаа гэсэн. Яагаад?

-Тухайлбал, малын тоо толгой ихсэх тусам бэлчээр хомсдож мал, зэрлэг амьтан хоёр хоорондоо өрсөлдөнө. Тэгэхээр зэрлэг амьтан өөрийн амьдардаг байсан нутгаасаа дайжиж, үргэнэ. Мөн цагаан зээрийн тар­хаж идээшилдэг үндсэн нутаг дээр нь мал бэлчиж, тэндээс дайжиж өөрийн байх тохиромжгүй газар очиж бэлчихээр идэш тэжээлээ олж чадахгүй, хомсдож эхэлдэг. Үүгээр малчдыг малаа өсгөж байгааг буруу гэсэн үг юм биш.   Ямаан сүрэг бэлчээрийг талхалдаг учраас тоо толгойг зөв бүтцээр барих хэрэгтэйСудлаачдын хэлж байгаагаар манай улсад элбэг амьтан гэж байхгүй болсон. Хөхтөн амьтны 60 гаруй хувь нь мэргэч амьтан буюу тарвага, зурам. Мэргэч амьтдаас хамгийн их тоо толгой нь цөөрсөн амьтан бол монгол тарвага. Уур амьсгалын өөрчлөлт, агнуураас болж цөөрсөн. Мөн агнуурын амьтад буюу бор гөрөөс, буга, зэрлэг гахай, цагаан зээр, хар сүүлт, хулан адуу гэсэн амьтдын тоо эрс буурсан.

-Амьдтын тоо толгой  цөөрөх нь ямар эрсдэл дагуулж байна вэ?

-Хүмүүс тоо толгой нь буурч л байг гэсэн хандлага байдаг. Гэвч энэ амьтдын амьдрах гол нөөц, цөм нь Төв Ази, тэр дундаа манай улсад байдаг. Энэ амьтад манай улсын нутаг дээр тоо толгой нь цөөрөөд устаж алга болбол зөвхөн манай улсын биш дэлхийн амьтны аймгаас устана. Яагаад байгаль дээр хамгаалж үлдээх ёстой вэ гэхээр байгаль оршин тогтноход энэ амьтад нөлөөлдөг. Цагаан зээр байхгүй болбол хялгана алга болж энэ уудам тал хээр байхгүй болно. Үлийн цагаан оготно байхгүй бол бас л хээр тал алга болно. Дэлхий дээр байгаа хамгийн том хээр манай улсад байгаа учраас цагаан зээр, үлийн цагаан оготно байхгүй бол тэр хээр алга болно гэсэн үгТарвага нь газрыг нүхэлж сайн хөрсийг дээш гаргаж, хөрсөн дор байгаа хөрсийг агааржуулж, хамгийн шим тэжээлтэй ургамлыг өөрийн дошин дээрээ ургуулдаг. Тэр ургамлуудаас малын бэл­чээрийн ургамал нөөцөө авч ургадаг шүү дээ.

-Сүүлийн үед амьтан судлаач нар ямар судалгаа хийж байна вэ?

-Эрвээхэйнээс эхлээд шувуу, том амьтан хүртэл хүзүүвч зүүж өвөл, зуны улиралд хаана, ямар нөхцөлд нүүдэл, шилжилт хийж байгаа талаар судалж байна. Ялангуяа, төмөр зам, шүлхий зэрэг хүчин зүйл олноороо нүүдэллэдэг цагаан зээрийн сүргийн нүүдлийн замыг хаасан уу гэх мэт. Мөн манай улс дэлхийн шувууны нүүдлийн гол зам дээр оршдог. Тиймээс нүүдлийн шувуудаар ямар өвчин дамжин орж ирэх талаар судалгаануудыг хийж эхэлсэн. Шүлхийн гаралтад нүүдлийн шувууд нөлөөлдөг байж болзошгүй гэсэн таамгийг судалж байна.