ШУА-ийн гишүүний /Академич/ 2025 оны сонгуульд нэр дэвшигчид сонгогдож дууслаа. ШУА-ын салбарын 6 бага чуулган, харъяа төрөлжсөн хоёр академиас нийт 8 шинжлэх ухааны доктор нэр дэвших эрхээ авсан байна. Үүнд:
1. ШУА-ийн Физик, математик, иформатикийн салбарын Бага чуулганаас шинжлэх ухааны доктор Д.Цэдэнбаяр,
2. ШУА-ийн Геологи газарзүй, байгаль орчны салбарын Бага чуулганаас шинжлэх ухааны доктор Д.Дагвадорж,
3. ШУА-ийн Техник, технологийн салбарын Бага чуулганаас шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн,
4. ШУА-ийн Хими, биологийн салбарын Бага чуулганаас шинжлэх ухааны доктор Я.Адъяа,
5. ШУА-ийн Нийгмийн шинжлэх ухааны салбарын Бага чуулганаас шинжлэх ухааны доктор А.Даваасүрэн,
6. ШУА-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Бага чуулганаас шинжлэх ухааны доктор Ц.Цэрэндорж,
7. ШУА-ийн төрөлжсөн академи болох Анагаахын шинжлэх ухааны академиас шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэг,
8. ШУА-ын төрөлжсөн адакеми болох Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академиас шинжлэх ухааны доктор М.Бямбасүрэн.