Б.ЭНХТУУЛ

 Сар шинийн баяраар монгол ёсоо дээдэлдэг эрчүүдийн бас нэгэн гангараа бол хөөрөг. Орчин цагт мана, хаш, гартаам, чүнчигноров, оюу, пийсүү зэрэг  олон саяар үнэлэгдэх байгалийн үнэт чулуун  хөөргөөр гангардаг хүн цөөнгүй бий. Тиймээс Монголын уран дархчуудын гарын ур шингэсэн бүтээлийг нэг дор төвлөрүүлэн худалдаалдаг  “Хөөрөг” дэлгүүрийн үзэсгэлэн худалдааг сонирхсон юм. Энд өнгө өнгийн, чамин хийцтэй хөөрөгнүүдийг 800 мянгаас дээш үнээр  худалдаалж байна. “Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд  хөөрөг сонирхох хүн олон байна. Хүмүүс өөрт ээлтэй чулуу болон нутгийнхаа чулуун хөөргийг ихэд сонирхон авч байна. Сүүлийн жилүүдэд  эмэгтэйчүүд ч гэсэн хөөрөг эдэлж, хэрэглэх нь ихэссэн. Эмэгтэй хүний гарт тохирсон, эвлэг, чамин хийцтэй жижиг хөөрөг их сонирхдог болсон” гэдгийг уран дархчууд хэлж байв.  Зарим хүмүүс  үнэт  чулуун хөөргөөр гангардаг, хобби маягаар цуглуулдаг бол зарим нь эмчилгээний  зориулалтаар хэрэглэх гэж авдаг аж. Энд “хуучны” гэх тодотголтой, цагаан хаш, халтар манан, шүрэн, оюу хөөргийг дэлгэсэн  нь олны харааг булаах аж. Үнийн хувьд,  чулууны нягтрал, хэлбэр хийц, хөөрөгний их бие, толгой, нуух зэргээсээ шалтгаалаад нэг сая төгрөгөөс дээш, 20-30 сая төгрөг ажээ._MG_0771 _MG_0801 _MG_0807 _MG_0809 _MG_0846 _MG_0880 _MG_0893 _MG_0911 _MG_0925 _MG_0931_MG_0939 _MG_0940

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин