Р.Оюун

Одоогоос найман жилийн өмнөх энэ өдөрЗууны мэдээсонины эхний нүүрэндИх аваргуудын нулимсыг үзсэн Япон сүмогоос татгалзъянийтлэл хэвлэгдэж байсныг “ZM memory” булангаар эргэн сануулж байна.

Монголын хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл японы сүмог сурталчилахгүй байхыгЗууны мэдээсонин уриалж байжээ. Уналтад ороод байсан сүмо бөхийг дахин сэргээж, үзэгч сонирхогчдыг нь эргүүлэн дуудсан гавьяатнууд бол яах аргагүй монгол бөхчүүд байсан. Япон аварга төрөхөө байж, монгол хөвгүүд башё болгоны түрүүг ээлжлэн авах болсон нь японуудад таалагдсангүй. Тэд сүмогийн нэр хүндийг өргөж чадсан их аваргыг тун нүнжиггүй үдлээ. Сүмогоос явж буйгаа зарлахдаа Дагваа аварга нулимсаа барьж чадаагүй. Харин энэ мэдээг сонссон их аварга Даваажаргал ч бас нулимс унагажээ. Японууд нэгэнт монгол аваргаас татгалзаж байгаа юм бол монголчууд бид ч япон сүмогоос татгалзаж болно.

“Зууны мэдээ” сонин Японы сүмог сурталчилахаас татгалзахыг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд, сүмог сонирхохгүй байхыг спорт сонирхогчдод уриалж байсан байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин