“Норд Роуз” компани байгалийн түүхий эд самрыг ангилж цөмөх буюу дахин боловсруулалт хийж “ QueenNuts” брэнд бүтээгдэхүүн болгож Хятад, ОХУ-ын зах зээлд нийлүүлж байна
[caption id="attachment_48287" align="aligncenter" width="750"] “Норд Роуз” компанид хоёр ээлжээр 50 ажилтан ажилладаг.[/caption]
Эднийх 2014 оноос хуш модны самрын идээг зах зээлд анх нийлүүлсэн үндэсний үйлдвэрлэгч компани юм. Өнөөдрийн байдлаар хоногт 15 тонн идээ бэлтгэн хэрэглэгчиддээ хүргэсээр байна. Монгол орны онгон зэрлэг байгальд ургасан хуш модны самар үйлдвэрийн гол түүхий эд. Хуш модны самрыг ямар нэгэн өнгө, амт, нөөшлөгч бодис ашиглахгүйгээр стандартын өндөр шаардлага хангасан орчинд долоон дамжлагаар боловсруулж 100 хувийн органик бүтээгдэхүүн гаргаж авдаг. Байгальд ээлтэй хог хаягдалгүй үйлдвэр болох зорилгын хүрээнд самрын ясаар утаагүй түлш үйлдвэрлэн ажлын байраа дулаанаар хангадаг. Түүнчлэн цахилгаан гаргаж авах судалгааны ажил хийж байна. Одоогоор тус үйлдвэр хоёр ээлжээр ажилладаг. Үндсэн 50 ажилтантай болж өргөжжээ. Хүн төрөлхтөн 10 мянган жилийн тэртээгээс хуш модны самрыг хүнсэндээ хэрэглэж ирсэн бөгөөд хоол боловсруулах эрхтэний үрэвсэл, арьсны өвчинг анагааж, хөгшрөлтийг удаашруулж залуужуулдаг байна. Хуш модны самарт 19 төрлийн амин хүчил байдгийн 70 хувь нь хүний биед үл орлох хүчил байдаг ажээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин