С.САРУУЛ

Засгийн газрын 100 хоногийн талаар АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай мэдээлэл өгөх үеэрээ Засгийн газрын сайд нар бүгд машинаа шинэчлэхээр захиалга өгсөн гэв. Тэрээр “100 хоногийн хугацаанд бүх зүйлийг өөрчлөх боломжгүй ч зүг чигийг өөрчлөх боломжтой. Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногт зүг чиг ч өөрчлөгдсөнгүй.  Хэмнэнэ гэдэг иргэдийн халааснаас мөнгө аваад өөрсдөө 400, 500 саяын машин унаад тансаглахыг хэлэхгүй. Засгийн газрын сайд нар машинаа солих гээд бүгд захиалга өгчихсөн юм билээ. “Таван богд”, “Мөнххада” компанийн захиалгыг ил болгоно. Бүгдээрээ 2018 оны LEXUS 570 захиалсан байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn