С.САРУУЛ
Олон улсын валютын сангийн төлөөлөгчид манай улсад ажиллаж байна. Валютын сангийн төлөөлөгчидтэй яг одоо Сангийн сайд Ч.Хүрэлбаатар яаман дээрээ уулзаж байна. Уулзалтын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ОУВС-тай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж эхэлснээс хойш эдийн засаг тогтворжих, валютын нөөц нэмэгдсэн, төгрөгийн ханг тогтворжсон, төсвийн алдагдал буурсан, зээлжих зэрэг нэг шатаар ахисан зэрэг олон эерэг үзүүлэлт гарсныг дүгнэн ярилцаж байна” гэлээ.
ОУВС-гийн төлөөлөгчидтэй татварын нэмэгдэл, цалин нэмэх гээд цөөнгүй асуудалд хамтран ажиллах, ойлголцоно гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэллээ.
Эх сурвалж: www.polit.mn